Бичлэгийн тоо 3,329

Дэлхийг аврах цорын ганц найдвар


Элдэв осол сүйрэл, донсолгоо болон хүмүүст заналхийлж буй янз өвчин ойрын үед дэлхийн хүн амын өсөлтөд болон хүн төрөлхтөний ирээдүйд онцгой нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлтийг Австралийн экологийн эрдэмтэд хийжээ.

Мэргэжилтнүүд ДЭМБ болон АНУ-ын хүн амын тооллогын товчооны хүн ам зүйн мэдээ баримтад дүн шинжилгээ хийсэн байна.

Төрөлт болон нас баралт тогтвортой байх нөхцөлд 2100 он гэхэд дэлхийн хүн ам 10,4 тэрбумд дөхөж очих ёстой гэдгийг эрдэмтэд тооцоолжээ. Энэ явцад сунжирсан дайн юмуу дэлхийн цаг уурын өөрчлөлт ч хүн ам зүйн байдал муудахад дорвитой нөлөө үзүүлэхгүй гэдгийг Австралийн эрдэмтдийн хийсэн шинэ судалгаа харуулсан байна.

Дайн тулаан, тахлын хэмжээнд хүрсэн халдварт өвчин ч хүн төрөлхтөний өсөлтийг зогсоож чадахгүй бөгөөд энэ нь өөрөө хамгийн том аюул юм хэмээн тэд үзжээ. Учир нь хүн амын хэмжээ дэлхийн даацаас хэтрэх үед манай гаригийн бүхий л эрдэс баялаг шимэгдэж экологийн сүйрэлд тулах аюултай бөгөөд энэ л жинхэнэ дэлхийн гамшиг юм гэжээ.

“ХХ зууны дэлхий нийтийг хамарсан мөргөлдөөнтэй харьцуулж болох тооны хүмүүс алагдаж, шархдаж болох дэлхийн гуравдугаар дайн гарлаа ч дэлхийн хүн амын өсөлтөд маш сул нөлөөлөх нь бидний гайхашралыг төрүүлсэн” гэж профессор Бэрри Брук хэлжээ.

Африкийн одоогийн Эбола вирусийн өвчнөөс илүү аюултай вирус, цар дэгдэлт хүн төрөлхтөнд аюул учруулж, үүний улмаас 2 тэрбум хүн нас барлаа ч, 2100 он гэхэд дэлхийн хүн 8,4 тэрбумын хэмжээнд байх ажээ. Гэр бүлийн хүүхдийн тоог нэг хүртэл хязгаарласнаар энэ зууны эцэс гэхэд өнөөдрийн 7 тэрбум гэсэн тоо ч хэвээр байх юм.

Ингэхдээ төрөлтөд тавих хяналт биш, харин шинэ технологийн хөгжил, хүрээлэн байгаа орчныг хэвээр хадгалах тухай хууль дүрмийг мөрдөх явдал дэлхийн хүн амыг аврах цорын ганц найдвар гэдэгт австралийн эрдэмтэд итгэлтэй байна. Чухамхүү үүнд анхаарлаа хандуулахыг экологчид дэлхийн хүн ардад зөвлөж байна.

С.Инда

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8352592/d52/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2369 Төрсний дараа хэрхэн жингээ хасах вэ? 2014-11-06 2390
2368 Алдармаа хэргээ аргалуулахын тулд хэн нэгэнд 10 сая төгрөг өгсөн гэнэ үү 2014-11-06 2182
2367 Арьс ширний зургаан үйлдвэр Туул гол руу бохироо шууд цутгаж байна 2014-11-05 3032
2366 Духан дээрх мэнгийг нь арилгахын тулд эвэр ургуулжээ 2014-11-05 2090
2365 Орон сууцны 8%-ийн зээл хүсэгчийн мэдвэл зохих зүйлүүд 2014-11-04 2541
2364 18 настай Б.Очирбат 40000 Солонгосчуудын өмнө ая дуугаа өргөн Монгол Улсаа сурталчиллаа 2014-11-04 2531
2363 Умард Солонгосын тухай сонин баримтууд 2014-11-04 2591
2362 Би холливуудын хамгийн сайхан бүсгүй 2014-11-03 2606
2361 Хужаа нарын инээмсэглэл, Монгол охидын гашуун нулимс 2014-11-03 2292
2360 Сумочдын цалин хэд байдаг вэ? 2014-11-03 2346
2359 Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдааны дүнг хэлэлцэв 2014-11-02 2047
2358 Үнсэлтийн тухай мэдэж байх шаардлагатай 14 зүйл 2014-11-02 2235
2357 Нярай хүүхдээ гудамжинд хаясан 19 настай Б-д эрүүгийн хэрэг үүсгэлээ 2014-11-02 2219
» Дэлхийг аврах цорын ганц найдвар 2014-10-31 2524
2355 Өөдрөг явах 25 зарчим 2014-10-31 2544
2354 32 жил нууцлаг хонгил ухсан эрийн түүх 2014-10-31 2426
2353 Хэрхэн өглөө эрт босохыг үзэн ядахаа болих вэ? 2014-10-28 2533
2352 Монгол хэдэн төгрөгийн өртэй вэ? [1] 2014-10-28 2306
2351 хөлийн судас өргөсөх өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? 2014-10-27 2975
2350 Ким Чен Ун Өмнөдийг заналхийлэв 2014-10-27 2533
배너신청
자생병원

배너신청