Бичлэгийн тоо 3,329

Хэрхэн өглөө эрт босохыг үзэн ядахаа болих вэ?


IMG_2308

Өглөө 8 цагт ажилдаа бэлэн байхын тулд бүсгүйчүүд бид доод тал нь 2 цагийн өмнө босох шаардлагатай болдог. Хүүхэдтэй ээжүүдийн хувьд үүнээс ч олон цагийн өмнө босох нь мэдээж. Гэхдээ өдөр бүр эрт босох  хэн хүний хувьд хэцүүхэн даваа байдаг шүү дээ. Тэр тусмаа өмнөх  шөнө нь оройтож унтсан тохиолдолд. Гэхдээ таны өглөөг илүү “амархан” бөгөөд сэргэг болгох хэд хэдэн арга байгааг бид танилцуулж байна.

1. Оройн хоолноос татгалзаарай

Өглөөг сэргэг угтахад хамгийн их хүндрэл учруулдаг зүйл бол оройн хоол. Ходоод шөнөжин ажиллаж, унтсан ч огт амарч чаддаггүй. Түүгээр ч зосохгүй элдэв зүүд зүүдлэн тархийг хүртэл ядраадаг. Тиймээс өглөөд сэргэг, хөнгөн босохыг хүсвэл оройд жимс, тараг гэх мэт хөнгөн хоолыг сонгоорой.

2. Өрөөндөө байгалийн гэрэл оруул.

Нарны гэрэл нь сэрүүлэгтэй цагнаас ч илүү сэргээх увидастай бөгөөд гэрлийн долгион нь таны тархийг идэвхжүүлэн, сэргээнэ. Тиймээс хөшгөө завсартай үлдээгээд унтаарай.

3. Сэрүүлэгнийхээ дууг өөрчил.

Нэгэн хэвийн хангинасан сэрүүлэгний дуу таныг өглөө бүр залхаадаг уу? Тэгвэл сэрүүлгээ утсан дээрээ тавиад огт өөр дуугаар сэрээрэй. Сүүлийн үеийн хит магадгүй Биеонсе, Бритни гээд дуртай дуучныхаа цоглог хэмнэлтэй дууг тавибал таны өглөө илүү хөгжилтэй байх болно.

4. Өглөө босоод ахиухан ус уу.

Өглөөд хүйтэн бүлээн ус уух нь таны нойрмог байдлыг дорхноо арилгах болно. Мөн эрүүл мэндэд ч тустай. Цэвэр ус ууснаар таны тархи бүрэн сэргэж, идэвхтэй ажиллах болно.

5. Жүржийн үнэр таныг сэргээнэ.

Орныхоо хажууд жүрж, нимбэг мэтийн цитрусын төрлийн жимс тавиад хоноорой. Жүржийн хурц үнэр таны тархийг дор нь сэргээх болно. Мөн өглөөд шүршүүрт ордог бол жүржийн үнэртэй биеийн шингэн саван худалдаж аваарай.

6. Дурласан хүнээ бодоорой.

Магадгүй та хэн нэгэнд дурласан эсвэл дөнгөж болзож эхэлж байгаа бол өглөөг хайртай хүнээ бодож эхлүүлээрэй. Сэтгэл зүйн хувьд таныг шууд л өргөх болно. Түүнийхээ зургийг эсвэл өгсөн бэлгийг нь орныхоо хажууд тавиарай.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8348131/924/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2369 Төрсний дараа хэрхэн жингээ хасах вэ? 2014-11-06 2390
2368 Алдармаа хэргээ аргалуулахын тулд хэн нэгэнд 10 сая төгрөг өгсөн гэнэ үү 2014-11-06 2182
2367 Арьс ширний зургаан үйлдвэр Туул гол руу бохироо шууд цутгаж байна 2014-11-05 3032
2366 Духан дээрх мэнгийг нь арилгахын тулд эвэр ургуулжээ 2014-11-05 2090
2365 Орон сууцны 8%-ийн зээл хүсэгчийн мэдвэл зохих зүйлүүд 2014-11-04 2541
2364 18 настай Б.Очирбат 40000 Солонгосчуудын өмнө ая дуугаа өргөн Монгол Улсаа сурталчиллаа 2014-11-04 2531
2363 Умард Солонгосын тухай сонин баримтууд 2014-11-04 2591
2362 Би холливуудын хамгийн сайхан бүсгүй 2014-11-03 2606
2361 Хужаа нарын инээмсэглэл, Монгол охидын гашуун нулимс 2014-11-03 2292
2360 Сумочдын цалин хэд байдаг вэ? 2014-11-03 2346
2359 Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдааны дүнг хэлэлцэв 2014-11-02 2047
2358 Үнсэлтийн тухай мэдэж байх шаардлагатай 14 зүйл 2014-11-02 2235
2357 Нярай хүүхдээ гудамжинд хаясан 19 настай Б-д эрүүгийн хэрэг үүсгэлээ 2014-11-02 2219
2356 Дэлхийг аврах цорын ганц найдвар 2014-10-31 2524
2355 Өөдрөг явах 25 зарчим 2014-10-31 2544
2354 32 жил нууцлаг хонгил ухсан эрийн түүх 2014-10-31 2426
» Хэрхэн өглөө эрт босохыг үзэн ядахаа болих вэ? 2014-10-28 2533
2352 Монгол хэдэн төгрөгийн өртэй вэ? [1] 2014-10-28 2306
2351 хөлийн судас өргөсөх өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? 2014-10-27 2975
2350 Ким Чен Ун Өмнөдийг заналхийлэв 2014-10-27 2533
배너신청
자생병원

배너신청