Бичлэгийн тоо 3,329
Super Junior хамтлагийн гишүүн жүжигчин бүсгүйтэй гэрлэх гэнэ
Уншсан 2504 vote 0 2014.10.20 23:52:14Super Junior хамтлагийн гишүүн жүжигчин бүсгүйтэй гэрлэх гэнэ
2014 оны 10 сарын 20, 17:39:32
Өмнөд Солонгосын Super Junior хамтлагийн гишүүн Sungmin хэмээх дуучин, жүжигчин дуучин Ким Са Юн (Kim Sa-eun)-тай ирэх арванхоёдугаар сард гэрлэх ажээ.
Sungmin өөрийнхөө хамтлагийн вэб хуудас дээр "Би нэгэн сайн бүсгүйтэй учирсан. Арванхоёрдугаар сарын 13-нд хуримаа хийнэ" хэмээн бичсэн байна.
Мөн энэхүү алдартай хамтлагийн 28 настай гишүүн маань би энэ тухайгаа олны сонорт хүргэнэ гэдгээс эмээж байлаа хэмээжээ.
Тэрбээр шүтэн бишрэгчдээ гомдоохоос айсан гэнэ.