Бичлэгийн тоо 372
Төрийн мэдлийн тавантолгойн нүүрс хувийн өмчийн үйлдвэрт угаалгахаар ирж байна. Ингэснээр ард түмний нүүрсний үнэлгээ 28-аас 70 ам.доллар болтолоо өсөх найдвар тээж байна.

Монголд. Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компаний олборлолт, үйл ажиллагааг хувийн хэвшлийн байгууллагад шилжүүлэх тухай яриа хэлэлцээр эд явагдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Таван толгой аль хэдийнээ дампуурсан” гэж хэлснээр олон хүний уурыг барж байсан нь саяхан. Гэвч бид энэ үгтэй эвлэрэхээс өөр аргагүй болжээ. Таван толгой дампуурсан. Өнөөх ард иргэдэд тараасан 1072 хувьцаа хогны ногоон уутнаас ч нэмэргүй болж орхисон. Нүүрсний үнэ дээд цэгтээ хүрч байхад бид төмөр замаа тавих ёстой байлаа. Гэтэл өргөн, нарийны хэрүүл хийсээр үнэ унахтай нь зэрэгцээд төмөр зам барих  аянд мордоцгоож байна. 240 км газар түргэн хугацаанд төмөр зам тавихын оронд 6000 км аугаа эх оронч, философилог зам тавихаар хэнээрхэсний хариу, 4 тэрбумаар төрийн өмчит компанидаа хэрэгцээгүй дугүй шахдагийн үр дүн. Мөрөөрөө ажлаа хийж байсан хувийн хэвшлийн төмөр замыг мөргөж унагаад өртөгийг нь хоёр дахин өсгөсний шанг бид ингэж хүртэж байна. “Эрдэнэс таван толгой” одоо Монголын төрд нэмэр биш, нэрмээс болж эхэлжээ. Хэдэн зуун сая ам.долларын өртэй, ухаад ухаад ашиг хийдэггүй. Улсын үйлдвэрээс хэдхэн км-ийн цаана Ж.Оджаргалын цахилгаан станц, цардмал зам, угаах үйлдвэр, эмнэлэг, цэцэрлэг, сургууль, орон сууцтай вант улс боссон байна. Ард түмний үйлдвэрийн арын хаалгаар эх орны дарга нар ийм их юм хийж бүтээх их баялгийг зөөж гаргасан байна. Гэхдээ хэн ч хариуцлага хүлээхгүй.  Аргаа барсан Засгийн газар “Энержи ресурс”-т бүх ялаа үүрүүлээд салья гэдэг шийдвэр гаргажээ. Төрийн өмчит компаний менежментийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ л гэсэн үг. Гэвч энэ ч түмэн хэрүүлийн үндэс болоод байна. Яахаараа Ж.Оджаргал гэж... Монголын баялгийг хамж, хумьж баяжсан муу нөхөр ард түмний баялгийг гартаа оруулах нь гэж ирээд л бөөн хэрүүл тэмцэл. Тавантолгойд ард түмний нэрээр арын хаалгаар залрах зөн төрд нэвт гүн шингэсэн байдаг хойно гайхах хэрэг огтоос биш.

2692252-3x2-940x627

Хятадын нүүрсний хамгийн том 14 компани хамтран салбараа авхараар нүүрс олборлолтоо бууруулах төлөвлөгөө баталлаа. Ухаад л байвал ашигтай гэсэн үг биш.


Дэлхийд. Коксжих нүүрс 68 ам.доллар, эрчим хүчний нүүрс 28 ам.долларын үнэтэй байна. Нүүрсний хамгийн том хэрэглэгч орон болох БНХАУ нүүрсний импортын татвараа эргэж сэргээх болсон нь олон улсын санхүүгийн зах зээлд шуугиан тариад байна. Хятад улс сүүлийн 34 сарын турш нүүрсний нөөц 300 сая тн-оос илүү байгаа ажээ. Нийлүүлэлт нь эрэлтээ давсан хэмжээтэй байгаагаас шалтгаалж  Хятадын дотоодын нүүрс нийлүүлэгчид алдагдал хүлээх болсон байна. Тус салбарт ажиллагч 5 сая орчим хүний амьжиргаа орлогын асуудал яригдаж байгаа тул Хятад улс дотоодын нүүрсний салбараа аврахаас өөр арга замгүй гэдгийг Хятадын нүүрсний аж үйлдвэрийн нийгэмлэгийн дэд дарга Жян жимин онцолсон байна. Мөн зөвшөөрөлгүйгээр нүүрс олборлогчид ч тус салбарыг хүндрэх хэмжээнд хүргэсэн болохыг онцолж хулгайн замын нүүрстэй хатуу тэмцэхээр боллоо. Дотоодын нүүрс олборлогчид үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулах замаар эрэлтээ давсан нийлүүлэлтийг зохицуулахаар болсон бол Хятадын засаг захиргаа импортоор авч байгаа нүүрсний татвараа сэргээх болсон байна. Ингэснээр коксжих нүүрс 6, харин эрчим хүчний нүүрс 3 хувийн татвар төлөхөөр болоод байна. БНХАУ 2007 оноос эхэлж нүүрсний импортын татвараа тэглээд байсан билээ. Энэ зохицуулалтаас хамгийн их хохирол амсах орон нь Австрали болоод байна. Австралтийн Ерөнхий сайд Тонни Эббот Хятадын шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж “Чөлөөт худалдааны гэрээ ямар чухал болохыг энэ явдал нотоллоо. Бид БНХАУ-ын талтай чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар ажиллаж байна” гэж мэдэгдсэн байна. Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар тэд Австралитай нүүрсний асуудлаар чөлөөт худалдааны гэрээ бараг л хийхгүй гэнэ. Учир нь Австрали Улс БНХАУ-ын нүүрсний хамгийн том гол нийлүүлэгч. Хэрвээ энэ татвар Австралид л үйлчлэхгүй юм бол БНХАУ-д ийм зохицуулалт хийх нь ямар ч ач холбогдол, учир утгагүй алхам болно.

Эргээд Монголд. БНХАУ нүүрсний импортын татвараа сэргээсэн нь манай нүүрсний өрсөлдөх чадварт шууд нөлөөлнө. Дотооддоо улстөрчидтэй өрсөлдөж, гарах замынхаа өргөн нарийныг шийдүүлж чадахгүй түгжирч байгаа Монгол нүүрс Хятадад ороод 3-6 хувийн татвар төлж эхлэх нь. Гэвч байдлыг эргүүлэх боломж бий гэдгийг бас шинжээчид онцолж байгаа юм. Монгол Улсын хувьд нэг жилд 20 сая тн хүрэхгүй нүүрс Хятадад нийлүүлдэг. Энэ нь Хятадын нийт нүүрсний импортын 5 хувьд ч хүрэхгүй тоо юм. Дотоодын нүүрсний олборлогчдыг оролцуулбал Монголчууд Хятадын нүүрсний зах зээлийн 2 хувьд ч хүрэхгүй гэх судалгаа ч бий.  Тиймээс Монголоос авах нүүрсний татвар тэдэнд төдийлөн ач холбогдолтой биш. Саяхан БНХАУ-ын дарга Жи Шинпин Монголд ирэхдээ тусгайлсан таатай нөхцлүүдийг санал болгоод буцсан. БНХАУ-Монгол хоёр орон стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаагаа улам хөгжүүлэх эрмэлзлэлтэй байгаа. Тиймээс Монголын тал “сэргэлэнтэж” чадвал татвараас тойрч гарах зам бий гэдгийг шинжээчид онцолж байна.  Мөн Монгол Улсыг АСЕАН-ны гишүүннээр элсэхийг БНХАУ дэмжихээ илэрхийлээд байгаа. Хэрвээ Монгол Улс АСЕАН-ны гишүүн болбол уг татварт хамаарахгүй гэнэ. БНХАУ нүүрсний салбарыг аврахаар хөдөлж эхэллээ Энэ нь бидэнд шинэ боломж нээж ч өгч болох юм. Гэхдээ /эх оронч төмөр зам +улстөрч нүүрс= АСЕАН элсэж яах юм/  гэсэн томьёогоор тоо бодоод эхэлбэл “чамтай чамгүй үүр цайна” гэсэн хариу бас бий.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8330215/aa8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21250
» Хятад нүүрсний импортоо сэргээсэн нь Монголын эдийн засагт хэрхэн тусах бол Levi`s 2014-10-14 10168
371 Германд шуургатайд буусан МИАТ-ын онгоцны газардаж буй бичлэг шуугиан дэгдээж байна Newstogs 2014-08-05 13198
370 Шумуул үргээх 5 гайхалтай арга Newstogs 2014-08-05 10510
369 МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА Levi`s 2014-05-23 7976
368 Ерөнхий сайд мэдээлэл хийлээ Levi`s 2014-05-16 5427
367 “Давхар дээлт”-нүүдээс дутахгүй Төрийн нарийнууд Levi`s 2014-05-07 4951
366 Бүх Төрлийн шинжилгээ (Зөвхөн Монгол хүмүүсд) file [1] Levi`s 2014-04-18 5924
365 Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийг уулзуулаад мөнгө авсан уу Levi`s 2014-03-26 5504
364 Умард Солонгос одоо дунд тусгалын пуужин харваж эхэллээ Levi`s 2014-03-26 5040
363 Малайзын онгоц сүйрсэн гэдгийг албан ёсоор зарлалаа Levi`s 2014-03-26 5494
362 Хоёр Солонгос зөвшилцөлд хүрэв Newstogs 2014-02-15 5426
361 Монгол Улс хөрөнгө оруулалтын ийм хуультай болжээ Levi`s 2014-02-13 5425
360 Конго улс замын хөдөлгөөний асуудлаа ингэж шийджээ Newstogs 2014-02-12 5143
359 Хоёр Солонгос дээд хэмжээний хэлэлцээрийг харилцан зөвшөөрөв Newstogs 2014-02-12 5110
358 Ядуу солонгос эрчүүд гадаад эмэгтэйтэй гэрлэж чадахааргүй болжээ [1] Newstogs 2014-02-08 6597
357 Дайны үеэр салсан гэр бүлийнхнийг уулзуулах тухай хоёр Солонгос ярьж эхэллээ Levi`s 2014-02-06 4899
356 Өмнөд Солонгос кимчигээ дэлхий даяар экспортлоно Levi`s 2014-02-06 5683
355 Хоёр Солонгос эвтэй байхаар боллоо Levi`s 2014-02-06 4956
354 Сар шинэдээ сайхан шинэлээрэй Levi`s 2014-01-31 5025
353 Далай лам Монгол дахь Солонгос номлогчдод сануулга өглөө Levi`s 2014-01-14 6059
352 Android Kitkat (4.4) with Mongolian Language Levi`s 2013-12-09 6960
351 Америкт ирээд өөрийгөө голсон минь: Гадаадад дээд боловсрол эзэмшихийн давуу тал [4] Levi`s 2013-11-15 7994
350 ХТГ-ын Н.Адъяа: Жирэмсэн эмэгтэй Хятад руу гараад, тэндээ төрөөд хүүхдээ зарчихаад ороод ирсэн Levi`s 2013-10-24 8544
349 Монгол генетикч Солонгос, Монгол өөр угсаатай гэдгийг баталлаа Levi`s 2013-09-02 9738
348 Е-9 визтэй ажилчдад үнэ төлбөргүй file [2] Levi`s 2013-08-02 10995
347 Орон сууц хөтөлбөрийг гацаасан Үүл баатрын захирамж юу өгүүлнэ [1] Levi`s 2013-08-01 7718
346 Солонгос охид шиг "Pink Lynx" хэмээх шинэ хамтлаг мэндэлжээ [3] Levi`s 2013-07-31 8182
345 Байрны үнэ “тэнгэрт гарч” орон байр мөрөөдөгчид “газарт” үлдлээ Levi`s 2013-07-26 7798
344 Б:Баттулга: Би сургуулиа төгсөөд “Google”-д ажиллая гэж шийдсэн [1] Levi`s 2013-07-26 5959
343 ОХИДЫН МӨРӨӨДЛИЙН ХАНХҮҮ АРВАН НАСААР ДҮҮ БҮСГҮЙГ ХАНИАРАА СОНГОЛОО! Levi`s 2013-07-23 8209
342 Хадгаламж банкны санхүү хоёр жилийн өмнөөс хүндэрчээ Levi`s 2013-07-22 6014
341 Үүдээ нээгээч Ерөнхийлөгч өө !!! [2] Levi`s 2013-07-09 6656
340 "Asiana Airlines "Ослоор хоёр Хятад эмэгтэй нас баржээ Levi`s 2013-07-08 6036
339 Samsung улирлын дээд хэмжээний орлогоо зарлав Levi`s 2013-07-07 5787
338 Сөүл дэх сонгогчид идэвхитэй байна [1] Levi`s 2013-06-15 6225
337 Дэлхий дээрхи цорын ганц төрлөхийн хамаргүй Монгол хүүд EBS телевиз гар сунгажээ Levi`s 2013-06-10 7730
336 Хойд Солонгос анх удаа “Кэсон” бүсийн үйл ажиллагааг сэргээх асуудлаар санал тавив Levi`s 2013-05-30 7160
335 Хатуу дэг жаяг нь Солонгосын оддыг амиа хорлоход хүргэдэг Levi`s 2013-05-27 8162
334 "Алуурчин шавьж" Кангванду аймаг Солонгос улс Levi`s 2013-05-22 7434
333 ХОЙД СОЛОНГОСТ МОНГОЛЧУУД ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ Levi`s 2013-05-15 7630
332 Монгол эрдэмтэн Нобелийн шагнал хүртэх нь тодорхой болжээ Levi`s 2013-05-15 6595
331 БНСУ-ын виз олгох нөхцөлийг хөнгөвчиллөө [1] Levi`s 2013-05-06 9181
330 Ерөнхийлөгчийг мэтгэлцээнд дууджээ Levi`s 2013-05-06 6677
329 Би зэр зэвсгийн наймаатай ямар ч холбоогүй Levi`s 2013-05-06 5977
328 Өмнөд Солонгосоос авчирсан алтыг илрүүлжээ [1] Levi`s 2013-05-06 5543
배너신청
자생병원

배너신청