Бичлэгийн тоо 3,329
Мэргэн буудагчид эхний медалийг авчирлаа
Азийн наадмын нээлтийн ажиллагаа өчигдөр орой болсон бол өнөөдөр тэмцээн уралдаанууд эхэлж байна. Монголын тамирчдын эхний тэмцээн нь туялзуур сэлэм, буудлага, жүдо бөхийн төрлөөр эхэлж байгаа юм. Тэгвэл өнөөдөр өглөө эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар онч сорив. Уг дасгалд 14 багийн тамирчин буудсанаас Монголын мэргэн муучид 1140 оноогоор хүрэл медаль хүртэж, “Инчён-2014” Азийн наадмаас Монгол Улсын анхны медалийг авчирлаа. Харин хувийн дүнгээр О.Гүндэгмаа найм, Ц.Мөнхзул ес, Т.Баярцэцэг 15 дугаар байр эзэллээ.