Бичлэгийн тоо 3,329

Японыг эзэрхийлсэн хориотой шашны бүлэглэл

9 цаг 22 минутын өмнө

“Аум Синрикё” шашны бүлэглэлийг Японы иргэн Тазуо Мацумото 1987 онд үүсгэн байгуулжээ. Тухайн үед Мацумото 32 настай байжээ. Аум Синрикё гэдэг үгийг монгол хэл рүү орчуулахад “танин мэдэхүйд хүрэх үнэн эрч хүч олох зам” гэсэн утга санаа гарч ирнэ.

Тазуо Мацумото шашны бүлэглэл байгуулаад өөрийн нэрээ Сёко Асахара гэж өөрчилжээ. 1980 онд тэрээр Түвд рүү явж буддын шашны важраян гэдэг урсгалыг судалжээ.

Сёко Асахара “Аум Синрикё” шашны бүлэглэлийн гол үзэл суртлаа боловсруулахдаа буддын шашин, христос, энэтхэгийн шашны жижиг урсгал, мөн хятадын даосизмийн шинж тэмдгүүдийг ашиглажээ.

Би бол будда, христос, Индра, Асур гээд олон бурхдыг үндэслэгч гэж Сёко Асахара тунхаглаж байлаа. “Аум Синрикё” шашны бүлэглэлийнхэн Шива бурханыг онцгойлон биширдэг байна. Сёко Асахара “Эхлэл”, “Махаяна судар”, “Үнэний тухай сургаал”, “Татхагата Абидамма” гэдэг зохиол туурвиж гол үзэл баримтлалаа гаргаж иржээ.

Шашин судлаачид Сёко Асахарагийн сургаал, ном зохиол нь эзотерик бүтээл гэдэг ангилалд хамруулдаг. Сургаал, номынх нь дагуу 20 шатлалтай үеийг даван туулж үнэнд хүрэх ажээ.

”Аум Синрикё” шашны бүлэглэл суртал ухуулга явуулахдаа хэвлэмэл хуудас тараах арга сонгожээ. Шашны энэ бүлэглэлд элсэн орсон хүмүүс 60 цагийн хөтөлбөртэй хичээлд сууж, тусгай хөгжим сонсож хагас мансуурлын байдалд орно.

Шашны бүлэглэлийн гишүүд гэрийн хоймортоо Сёко Асахарагийн хөрөг, Шива бурханы зургийг залж, бясалгал хийж, тусгай хөгжим тогтмол сонсож байх үүрэг хүлээдэг. Шашны бүлэглэлд гишүүн болохын тулд 10 доллар төлж, анкет бөглөхөд л хангалттай.

Тусгай хичээлийн эхний үе шат нь үнэ төлбөргүй. Сургалтаас гадна гудамжинд сурталчилгааны хуудас цаас тараах ажил хийнэ. Гудамжинд тараасан хуудас цаас бүрт нь оноо өгнө. Цуглуулсан онооноос хамаарч дараагийн шатны сургалтанд суулгах эсэхээ Сёко Асахара шийддэг байна. Эхний шатны сургалт 3 өдөр үргэлжилдэг. Дараагийн шатны сургалтанд хамрагдсан хүмүүс сайн дураараа мөнгө хандивлах үүрэгтэй.

Аум Синрикё шашны бүлэглэлийн гишүүд үзэл суртал, номлолоо зөрчсөн бол амийг нь егүүтгэдэг байна. Шинжээчид энэ шашны бүлэглэлийн үйл ажиллагааг нарийвчлан судлаад улс доторх улс гэж нэрлэжээ. Учир нь Асахара өөрийн номлолдоо 2003 оноос өмнө цөмийн дайн дэгдэж Японд гамшиг нүүрлэх болно. Энэ үед улс орныг Аум Сенрикё удирдах болно гэж бичжээ.

1990 онд энэ бүлэглэлийн гишүүд Японы парламентын сонгуульд нэр дэвшсэн байна. Шашны бүлэглэлийн төв байр нь Фужи хотод, харин үйл ажиллагаа явуулдаг төв нь Токиод байжээ. Мөн Японы томоохон хотууд, Орос, Герман, АНУ-д ч салбараа нээсэн байлаа.

1994 онд “Аум Синрикё” бүлэглэлийн нэг гишүүн Нагоно аймгийн Мацумото хотод хорт хий цацаж халдлага хийжээ. Халдлагийн үеэр 7 хүн хорджээ.

1995 оны 3 сарын 20-нд Токио хотын метронд тус бүлэглэлийн гишүүд хорт хий цацав. 12 хүн үхэж, таван мянган хүн хорджээ. 1995 оны 5 сарын 16-нд Токиогийн цагдаа нар “Аум Синрикё” бүлэглэлийн толгойлогч Асахараг баривчилсан байна.

Токиогийн метронд хорт хий цацсан хэрэгт би холбоогүй гэж Асахара эхэндээ мэдэгдсэн юм. Гэвч цагдаа нар түүний гэрт үзлэг хийгээд эд мөрийн баримт олжээ. Үүний дараа Асахара Токиогийн метронд хорт хий цацах тушаал өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

1995 оны 6 сараас “Аум Синрикё” шашны бүлэглэлийн үйл ажиллагааг дэлхийн бүх улс оронд хоригложээ. 1999 онд Японы парламент шашны бүлэглэлийн үйл ажиллагааг хязгаарлахад чиглэсэн хууль баталжээ.

2000 онд “Аум Синрикё” бүлэглэлийн гишүүд “Альеф” гэсэн нэрээр үйл ажиллагаагаа сэргээжээ. 2000 оны зун Оросын тагнуулын албаныхан Японы Токио, Саппоро, Аомори хотод халдлага хийхээр зэхэж байсан “Альеф” бүлэглэлийн гишүүдийг саатуулав.

2002 оны 1 сард Оросын Приморийн хязгаарын шүүх тэднийг 19 жил шоронд хорих ял оноожээ. 2004 оны 2 сард Японы Токио хотын шүүх “Аум Синрикё” бүлэглэлийн үүсгэн байгуулагч Сёко Асахарад ялын дээд хэмжээ оноосон байна.

2005 оны 4 сард Японы хууль зүйн яамны нийгмийн аюулгүй байдлыг хангах газар “Альф” бүлэглэлийн тухай илтгэл бэлтгэжээ. Энэ илтгэлд дурьдсанаар тус шашны бүлэглэл Японы 17 аймагт 26 байгууламж эзэмшдэг.

Мөн ОХУ-д салбараа нээжээ. 2008 оны байдлаар 1650 хүн “Альеф” хориотой шашны бүлэглэлийн гишүүн болсон гэнэ.“Аум Синрикё”, “Альеф” бүлэглэлийн үйл ажиллагааг дэлхийн бүх улс оронд хориглодог.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8294645/1dd/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2269 Хольж идэж болохгvй хvнсний зvйлс 2014-09-21 2296
2268 Азийн наадмын эхний өдөр дөрвөн медаль хүртлээ 2014-09-21 2651
2267 Амралтын өдөр ханатлаа унтсан ч ядаргаа арилдаггүй 2014-09-20 2462
2266 "Зүрхээр наадагч" 107 саяын ашиг орлогоороо тэргүүлж байна 2014-09-20 2683
2265 Мэргэн буудагчид эхний медалийг авчирлаа 2014-09-20 2430
2264 Хайртад чинь таалагдах гэр 2014-09-19 2931
2263 Жастин Бибер, Селена Гомез, нар хүүхэдтэй болжээ 2014-09-19 3116
2262 Оросууд НАТО-гийн генералын мэдэгдлийг уучлахгүй гэв 2014-09-19 2430
2261 Монгол Улсын төрийн далбаа Инчеоны тэнгэрт мандлаа 2014-09-18 2682
2260 Дэлхийн спортыг залуурдаж буй зангарагтай 13 өвгөн 2014-09-18 2566
» Японыг эзэрхийлсэн хориотой шашны бүлэглэл 2014-09-17 2686
2258 Ямар эмэгтэйг эдийн шуналтай гэх вэ? 2014-09-17 2465
2257 Дотрын эмч өөрөө тайчиж нүцгэлэн, өвчтөнүүдээ эмчилдэг 2014-09-17 2573
2256 Хүмүүсийн 99,6 хувь нь тааж чаддаггүй зурагт таавар [3] 2014-09-16 2868
2255 Э.Бат-Үүл цахилгаан машин унаж туршина 2014-09-16 2329
2254 1000 хүнийг бөөнөөрөө амиа хорлоход хүргэжээ 2014-09-16 2602
2253 Дөнгөж төрсөн хоёр нярай халдаг гудсанд түлэгджээ 2014-09-14 2605
2252 Хүнтэй төстэй сармагчныг үржүүлнэ 2014-09-14 2158
2251 Шоовдорлогдсон спортын төрлүүдээ анхаараач 2014-09-12 2302
2250 Шоовдорлогдсон спортын төрлүүдээ анхаараач 2014-09-12 2032
배너신청
자생병원

배너신청