Бичлэгийн тоо 3,329

     Хэдийгээр Хайбрид автомашин 10 гаруй жилийн өмнөөс гарч ирсэн ч хэрэглэгчид хайбрид технологийн талаарх хуурмаг, сөрөг мэдээллээс болж худалдан авах тал дээр эргэлзэж байдаг билээ.
Гэсэн хэдий ч дээрх хуурмаг мэдээллийг ихэнх хайбрид автомашинууд няцааж байгаа бөгөөд хайбрид автомашинууд нь хүчин чадал бус өндөр хэмнэлтийг гаргах зориулалттай байдаг тул хэрэглэгчид үүнд маш ихээр татагдаж байна. Ингээд та бүхэнд ойрын ирээдүйд зах зээлд гарах гэр бүлийн седан болон дээд зэрэглэлийн технологитой суперкарыг танилцуулъя.

 

     2014 Chevrolet Impala eAssist

 

     Ирээдүйд гарах Buick болон Chevrolet-ийн загваруудад хэд хэдэн төрлийн хайбрид технологийг санал болгох гэж байна. Үүний нэг eAssist систем нь майлд-хайбрид технологид багтах систем бөгөөд энэ нь хэзээ ч дан цахилгаанаар ажиллахгүй гэсэн үг юм. eAssist систем нь баттерэй болоод цахилгаан моторын туслалцаатай түр асах-зогсоход дэмжлэг үзүүлэх бөгөөд улмаар хурдатгал авахад туслах юм.
eAssist системийг хөгжүүлж буй GM компанийн ерөнхий инженер Stephen Poulos хэлэхдээ "eAssist бол 100% хайбрид технологийн автомашинтай шууд өрсөлдөгч болж чадахгүй. Бид уг системийг хөдөлгүүрт хавсран өөрийн загваруудын хэмнэлтийг дээшлүүлэхийг зорьж байна" гэжээ.


eAssist систем нь Chevrolet Volt цахилгаан автомашинд ашигладаг хуваарилалтын программ хангамжийг ашигладаг юм байна. GM-ийн хэлж буйгаар eAssist систем нь уламжлалт хайбрид системээс хямд өртөгтэй гэсэн боловч уг технологийг хэрэглэн зах зээлд зарагдаж буй 2013 оны Malibu Eco загвар нь $25,235 ам.долларын өртөгтэй байгаа юм. Ингэснээр фулл-хайбрид гэр бүлийн седан загвараас үнийн хувьд тийм ч хямдхан байж чадахгүй байгаа юм. Үүнээс гадна шатахуун хэмнэлтэд тийм ч нөлөөтэй хэмнэлтийг үзүүлж чадахгүй байгаа бөгөөд дээрх Malibu Eco загвар нь хот/шулуунд 9.4/6.35л байгаа бол фулл-хайбрид системтэй автомашинууд хот/шулуунд 5.88/6.72л шатахуун зарцуулалтыг санал болгож байна.

 

14Impala_016


 

2013 Ford Fusion Hybrid


Форд компани хамгийн хэмнэлттэй загварыг гаргахаар ажиллаж байна. Тэд уг төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд хэд хэдэн төрлийн аргийг хэрэглэх бөгөөд үүнд, бага эзлэхүүнтэй турбо хөдөлгүүр, цахилгаан хөдөлгүүр, эсвэл уламжлалт бензин-цахилгаан хайбрид системийг хэрэглэх юм.


Удахгүй гарах Форд Fusion хайбрид болон C-Max хайбрид загвар энэ жилийн сүүлээр танилцуулагдах бөгөөд Fusion Hybrid загвар нь хот/шулуунд 5л/5.34л зарцуулалттай гэж компанийн зүгээс сурталчлаад байгаа билээ. Ингэснээр АНУ-ын хамгийн хэмнэлттэй тогонд залгадаггүй хайбрид седан загвар болох магадлалтай юм.


"Бид 20 жилийн хугацаанд хайбрид технологийг хөгжүүлж, судаллаа. Бидэнд 500 гаруй хайбрид технологийн патент бий, үүнийг бид Fusion Hybrid загварт ашиглана. Хөдөлгүүрийн үр ашгийг сайжруулж, хэмнэлтийг дээшлүүлэхийн тулд олон ажил хийж байна" хэмээн Форд компанийн Автомашин цахилгаанжуулалтын багийн Wesley Sherwood хэлсэн байна.


Fushion загварын хэмнэлтийг сайжруулахын тулд хуучин ашиглаж байсан 2.5 литрийн хөдөлгүүрийн оронд бага эзлэхүүнтэй 2.0 литрийн хөдөлгүүрийг ашиглах бөгөөд улмаар NiMH баттерэйн оронд Li-ion баттерэйг хэрэглэх юм байна. Улмаар Fusion Hybrid загвар нь зөвхөн баттерэйн хүчээр 100 км/ц хурдлах чадвартай болсон бөгөөд үнийн хувьд $27,995 ам.доллар хавьцаа байхаар төлөвлөж байна.

 

13Fusion_40


2013 Ford Fusion C-Max Hybrid


Форд компанийн зүгээс гаргах өөр нэгэн хайбрид загвар бол C-Max хайбрид юм. Зөвхөн АНУ-д гаргах бөгөөд хайбрид болон тогонд залгадаг хайбрид хувилбартайгаар гарна. Хайбрид хувилбар нь Тоёота Приус V загвараас илүү том салоны зайтай мөн үнийн хувьд $500 ам.доллараар хямд буюу $25,995 ам.доллар байх ажээ. Түүнийг 2012 оны намрын улиралд худалдаанд гаргах бөгөөд хайбрид системийн хувьд Форд Fusion загвартай ижилхэн байж 5.88л/100км шатахуун зарцуулалтыг танд санал болгох ажээ.

 

13Fusion_40


 

2013 Lexus ES300h


Лексас компани өөрсдийн анхны люкс хайбрид автомашиныг АНУ-д танилцуулаад байгаа. Хэдийгээр шинэ Лексас ES300h загвар жижигхэн хайбрид системийг бүрдлийг ашигладаг ч гэсэн маш хэмнэлттэй загвар болсон юм байна.


"DC-DC хувиргагч болон PCU-г хооронд нь нэгтгэн хөргүүрийн системийг сайжруулснаар илүү авсаархан төдийгүй илүү их хүчирхэг болсон" гэж Лексас компанийн Олон нийттэй харилцах албаны Bill Kwong хэлсэн бөгөөд тэд улмаар баттерэйг илүү багасгаснаар тээшний зайг томсгож, автомашиныг жинг хөнгөлсөн байна.


Дээрх бүх сайжруулалт шинэ ES300h загварт хийгдсэн бөгөөд ингэснээр хот/шулуунд 5.88/6.03л шатахуун зарцуулалттай болжээ.

 

13Fusion_40


 

2013 Mercedes-Benz E400 Hybrid


Мерседес компани Европын зах зээлд өөрсдийн хайбрид автомашинуудыг санал болгоод байгаа билээ. Бензин-цахилгаан хайбрид автомашины оронд E300 Хайбрид буюу дизель-цахилгаан хайбрид хөдөлгүүрийг санал болгож буй ба энэ нь нэг цэнэглэлтээр 1400 км замыг туулах чадвартай аж.


АНУ-д, Мерседес компани өөр стратегийг баримталж байгаа ба энэ нь E400 Hybrid буюу бензин-цахилгаан хөдөлгүүртэй автомашин юм. Уг загварт ашиглаж буй хөдөлгүүр нь V6 цилиндртэй, шууд цацалтын технологи болоод цахилгаан моторын хослолоор ажилладаг ба хотод 9.8л/100км, харин шулуунд 7.58л/100км шатахуун зарцуулалттай юм байна. Шатахуун зарцуулалтын хэмжээ нь тийм ч сэтгэл хөдөлгөмөөр бус хэдий ч түүнийг дээд зэрэглэлийн люкс седан гэдгийг хэзээ ч мартаж болохгүй, түүнийг сүүлийн үеийн технологуудаар иж бүрэн тоноглосон тул ингэж зарцуулах нь ч зүй ёсны хэрэг юм.
Мерседес компани цаашдаа байгаль орчинд ээлтэй хайбрид технологитой загварыг өргөжүүлэх бодлого баримталж байгаа бөгөөд энэ нь ч хэрэглэгчдэд маш ихээр таалагдаж байгаа юм.

 

13Fusion_40

 


2013 Volkswagen Jetta Hybrid


Вольксваген компани ч мөн адил дизель хөдөлгүүрийг цахилгаан мотортой хослуулан шатахуун хэмнэлтийг сайжруулж байгаа бөгөөд түүнийг удахгүй гарах Жеттай Хайбрид загварт ашигласан юм байна. Мэдээжийн хэрэг Тоурэг Хайбрид загвартай ижилхэн байгаль орчинд ээлтэй ногоон автомашины фэнүүдэд зориулан түүнийг гаргаж байгаа бөгөөд хэрэглэгчид өргөнөөр сонирхох нь дамжиггүй билээ.
Жетта Хайбрид болон Жетта Дизель загваруудын хоорондын ялгаан талаарх хэлэлцүүлэгт Волькваген компанийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Mark Gillies хэлэхдээ "Ихэвчлэн хотын нөхцөлд хэрэглэдэг, мөн шатахуун хэмнэлтийг чухалчилдаг хэрэглэгчдэд Хайбрид хөдөлгүүрийг санал болгож байна. Хайбрид нь дизель хөдөлгүүрээс хямд өртөгтэй бөгөөд мөн түүнээс илүү хол замыг туулах чадвартай. Үүнээс гадна бидний дизель хайбрид загвар нь турбо хөдөлгүүр болоод 7 шатлалт хос авцуулах холбоо бүхий хурдны хайрцаг ашигладаг тул энэ нь тун онцлог зүйл болж байгаа юм. Бусад хайбрид автомашинууд шатахуунд хэмнэлттэй гэж уламжлалт CVT хурдны хайрцгийг хэрэглэдэг. Харин Жеттагийн хувьд CVT-ээс татгалзсан бөгөөд энэхүү хэмнэлтийг өөр зүйлээр орлуулсан" гэжээ.
Жетта Хайбрид загвар нь 1.4 литрийн турбо хөдөлгүүрийн туслалцаатай хосолсон нөхцөлд 5.22л/100км шатахуун зарцуулалттай бөгөөд нийт 170 морины хүчийг гаргах чадвартай юм байна. Энгийн Жетта загвараас 20-30% илүү хэмнэлттэй болж чадсан ба улмаар хайбрид системээр тоноглодсон тул жин нэмэгдэж 1,588 кг болсон юм байна.
Дээрх хэмнэлтэд 15 инчийн тусгай обуд, эсэргүүцэл багатай дугуй болон аеродинамикийн бүрдэл тусалж байгаа ажээ.

 

13Fusion_40


 

2013 Acura ILX Hybrid


Хонда компанийн люкс брэнд болох Акюра нь анхны хайбрид загвараа танилцуулаад байна. Энэхүү ILX Хайбрид загвар нь люкс байдлыг эрхэмлэдэг залуу худалдан авагчдад зориулагдсан загвар ажээ. ILX Hybrid загварт CVT хурдны хайрцаг ашигласан бөгөөд SportShift горимтой гэдгээр бусдаас онцлог болж байна. Акюра компанийн хэлснээр уг хурдны хайрцаг нь жолоодлогыг илүү хөгжилтэй болгоно гэсэн байна.
ILX Hybrid загварт улмаар ECON жолоодлогын горим бий бөгөөд энэ нь шатахуун хэмнэлтэд туслах юм. EPA үзүүлэлтээр хосолсон нөхцөлд 6.03л/100км үзүүлэлттэй гарсан бөгөөд үнийн хувьд $28,900 ам.долларын үнэтэй буюу eAssist системтэй Buick-ийн загваруудтай шууд өрсөлдөх юм.

 

13Fusion_40


 

Acura RLX Hybrid


Acura компани ILX загварт хайбрид технологийг ашиглаж эхэлсний дараагаар 2 ч шинэ концепт загвартаа уг технологийг цаашид ашиглах болсноо зарлаад байгаа бөгөөд эдгээр загварууд нь RLX седан концепт болон NSX суперкар концепт загварууд юм.


Шинэ 7 шатлалт хос авцуулах хурдны хайрцгийг RLX загварт ашигласнаар хот болоод шулуунд 7.8л/100км зарцуулах боломжтой хэмээн тэд тооцоолоод байгаа ба 300 гаруй морины хүчтэй автомашины хувьд боломжийн үзүүлэлт юм. AWD системтэй RLX нь 370 морины хүчтэй байх бөгөөд арын дугуйнд 2 цахилгаан мотор байрладаг гэдгээр онцлох юм. Уг хайбрид систем нь V6 хөдөлгүүртэй хосолж ажиллах бөгөөд үүнийг тэд Sport-Hybrid буюу SH-AWD технологи хэмээн нэрлээд байгаа. Акюрагийн хэлснээр дээрх систем хүчийг баруун болон зүүн дугуйнд харилцан адилгүй дамжуулснаар эргэлт хийхэд тусална гэсэн байна. Шинэ NSX загварт ч мөн адил дээрхтэй ижилхэн системийг ашиглах ба харин хойд дугуйнд арай илүү хүчийг дамжуулах ажээ.
Шинэ RLX загвар 2013 оны эхээр албан ёсоор танилцуулагдах бөгөөд Акюра компани өндөр хүчин чадал бүхий загварууддаа хайбрид технологийг ашиглахыг илүүд үзэж байна.

13Fusion_40


 

BMW i8


БМВ компани i8 боон i3 загваруудыг гаргахын тулд маш их цаг зарцуулаад байна. Эдгээр загварууд нь компанийн урдаа барих гол хэмнэлттэй загварууд болох ёстой бөгөөд i8 нь илүү спортлог хэрэглээнд зориулагдах юм. БМВ компанийн мэдээлснээр i8 загвар 100 км/ц хурдыг 5 секундэд авч, 3.36л/100 км шатахуун зарцуулалттай байна гэсэн бөгөөд үүнд түүний хойд дугуйнд хүчийг дамжуулах 3 цилиндртэй хөдөлгүүр болон урд дугуйнд хүчийг дамжуулах цахилгаан мотор чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн байна.
i8 нь цор ганц БМВ-ийн хайбрид автомашин биш бөгөөд үүнээс гадна уламжлалт 5 болон 7 цувралын загваруудад хайбрид хувилбарыг санал болгож байгаа билээ. Энэ намар 3 цувралын хайбрид хувилбарыг танилцуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд шатахуун зарцуулалтад хэмнэлттэй хэд хэдэн технологийг шингээсэн бүтээл болно гэж компанийн зүгээс мэдээлээд байгаа.

 

13Fusion_40


 

2012 Toyota Prius Plug-in Hybrid


Тогонд залгадаг хайбрид загвар тийм ч олон бус байгаа. Гэхдээ байгаа нэг нь үнэхээр сайн хэмнэлтийг санал болгож байгаа юм. Түүний нэг болох тогонд залгадаг Приус хайбрид загвар нь хосолсон нөхцөлд 2.7л/100км шатахуун зарцуулалттай бол хайбрид горимоороо 4.9л/100км шатахуун зарцуулалттай байгаа юм.
Шинэ тогонд залгадаг Приус нь дан цахилгаан горимоор 100 км/ц хурдлах чадвартай бөгөөд энэ хурдаараа 25 км замыг туулах чадвартай өндөр хэмнэлттэй загвар болоод байна.
Уг хэмнэлтэд цоо шинэ баттерэйн бүрдэл буюу бага хэмжээтэй лити-ион баттерэй тусалж байгаа бөгөөд түүнийг бүрэн цэнэглэхэд 2-3 цагийн хугацаа ордог ажээ. Үнийн хувьд АНУ-д $32,000 ам.доллараар худалдааж байгаа ажээ.

 

13Fusion_40


 

2013 Honda Accord Hybrid


Удахгүй 2013 оны Хонда Аккорд загвар танилцуулагдана. Тэр дундаа тогонд залгадаг хайбрид хувилбартайгаар танилцуулагдах тул бүр ч онцлог зүйл болох учиртай. Хонда компанийнхан одоогоор шинэ Аккордын талаар тодорхой мэдээллийг өгөөгүй бөгөөд бидний мэдэж байгаагаар зөвхөн цахилгаан горимоор 15-25 км замыг туулах чадвартай, мөн бүтэн цэнэглэхэд ердөө л ганц юмуу хагас цаг хэрэгцээтэй ажээ.
Нэмж хэлэхэд шатахуунд хэмнэлтийг сайжруулахын тулд ECON товчлуурыг (хөдөлгүүрийн эргэлт, цахилгаан системийн ажиллагаа зэргийг түгжиж хэмнэлтийг нэмэгдүүлдэг) хийж өгсөн бөгөөд шинэ үеийн ихэнх загварууд иймэрхүү товчлууртай болоод байгаа юм.
Шинэ Хонда Аккорд загвар 2012 оны сүүлээр аль нэгэн авто шоуны үеэр танилцуулагдах бөгөөд компанийн зүгээс түүний хүчин чадлын талаарх мэдээллийг нууцалж байгаа юм.

 

13Fusion_40

 


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8272656/938/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2229 Амиа хорлох үзүүлэлтээрээ Өмнөд Солонгос улс дэлхийд 3-рт бичигдлээ 2014-09-06 2178
2228 Путин “Казахстан улс байгаагүй” 2014-09-05 2437
2227 Гаж донтой эзэн хаадын хачирхалтай түүх 2014-09-05 2723
2226 6,1 кг жинтэй хүүхэд төржээ 2014-09-04 2350
2225 В.Путины ажлын айлчлал албан ёсоор эхэллээ 2014-09-03 2569
2224 Түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн хачирхалтай үхлүүд 2014-09-03 2727
2223 АНУ-д дэлхийн хамгийн том матар барилаа 2014-09-03 2779
2222 Цагаан, өнгөт арьстай хосоос цагаан арьстай хүүхэд мэндэлжээ 2014-09-02 2669
2221 Bank of China-гийн салбар байгуулагдах нь тодорхой боллоо 2014-09-02 2631
2220 Багануур Дүүргийн Онцгойн дарга ажилтнуудын хамт амиа алджээ 2014-09-02 2507
2219 Солонгост буй Монголчуудын цалин ч нэмэгдэнэ 2014-09-01 2808
2218 Солонгос улс царцааны нүүдэлд өртөж байна 2014-09-01 2591
2217 Н.Түвшинбаяр аварга эцсийн мөчид өрсөлдөгчөө яллаа 2014-08-31 2843
» Ойрын ирээдүйд гарах 11 хайбрид загвар 2014-08-31 2231
2215 Дэлхийн хамгийн “нөлөө бүхий” ээжүүд` 2014-08-31 2133
2214 Элдэв сонинРОКЫН БЭЛГЭ ТЭМДЭГ 36 ЖИЛ ХАНИЛСАН ЭХНЭРЭЭСЭЭ САЛАХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ 2014-08-30 2735
2213 Олигархи засаглалтай хамгийн том таван улс 2014-08-30 2674
2212 Ж.Нарантунгалаг Дэлхийн аварга боллоо 2014-08-30 2728
2211 Амьдралынхаа 15 жил, 390 сая төгрөгөө зарсан гоо сайхан ийм ч байх гэж дээ 2014-08-29 2825
2210 Энхийг сахиулагч гурван хүүхэд эх барьж авчээ 2014-08-29 2686
배너신청
자생병원

배너신청