Бичлэгийн тоо 3,329
Урд хөршийн Төрийн тэргүүн өнгөрсөн долоо хоногт айлчилсан. Төрийн айлчлалын цуваа тасралтгүй үргэлжилсээр байна. Учир нь Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ энэ сарын 25-26-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр Юн Бён Сэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзлаа. Хэлэлцээрийн үеэр хоёр орны иргэдийг визгүй зорчуулах асуудалд манай талаас ихээхэн ач холбогдол өгчээ. Түүнээс гадна Өмнөд Солонгост ажиллаж, амьдардаг монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар ч ярилцсан байна. Ирэх жил Монгол, БНСУ дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохионо. Талууд энэ ойн арга хэмжээг өндөр дээд хэмжээнд хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Өмнөд Солонгосын Гадаад харилцааны сайд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах үеэрээ Азийн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг тогтооход “Улаанбаатарын яриа хэлэлцээр” уулзалт хийх санаачилга чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг хэлжээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийг ойг тохиолдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарыг БНСУ-д албан ёсны айлчлал хийхийг урьжээ. Түүний энэ урилгыг Ерөнхийлөгч таатай хүлээн авч буйгаа хэлсэн юм. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Зүүн хойд азийн цөмийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагатай болох санаачилгыг өнгөрсөн наймдугаар сард гаргасан нь олны дэмжлэг авч байгаа юм. Энэ байгууллагад Монгол Улс ч гишүүнээр элсч болно гэх саналыг Солонгосын Гадаад хэргийн сайд уламжиллаа. Харин Ерөнхийлөгч Монгол Улс цөмийн зэвсэггүй статусыг НҮБ- ын Аюулгүйн зөвлөлийн орнууд дэмжиж гарын үсэг зурсан нь бүс нутгийн аюулгүй байдлын сайн жишиг болж буйг дурдлаа. Түүнчлэн цөмийн хаягдлыг Монгол Улсын газар нутагт булшлах, манай нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх тухай ямар ч яриа гараагүй гэдгийг энэ үеэр тайлбарлалаа. Солонгосын Гадаад хэргийн сайд манай Ерөнхий сайдтай уулзахдаа хоёр орны эдийн засаг, худалдаа, боловсрол гэхмэтчилэн бүх төвшний харилцааг хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм. Үүний дараа БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ-д зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтыг Монгол Солонгосын эдийн засгийн форумаас зохион байгууллаа. Энэхүү хүлээн авалтад УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ-ын гишүүн Г.Батхүү тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцов. БНСУ-ын Гадаад хэргийн сайдад зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтыг нээж УИХ-ын гишүүн, Монгол Солонгосын эдийн засгийн форумын дарга Г.Батхүү үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Өнгөрсөн хугацаанд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж, БНСУ, Монгол Улсын өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрч ирлээ. Хоёр улсын худалдаа эдийн засгийн ажил хэрэгч хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, БНСУ олон жил манай улсын гадаад худалдааны томоохон түнш, хөрөнгө оруулагч хэвээр байна. Тухайлбал, өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа, хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа БНСУ-ын “Самсунг”, “Поско”, “Хьюндай”, “Дэлим”, “Корес”, “Когаз” зэрэг компаниуд Монгол Улсын “М Си Эс” групп, “Эрдэнэс Тавантолгой”, “МАК” зэрэг компаниудтай хамтарч ажиллаж байна. БНСУ-д өндөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ихээхэн нөөц боломж байгааг бид сайн мэднэ. 1990 оноос хойш БНСУ-д Монголчууд ажиллаж, амьдарч, суралцаж солонгос хэлний мэдлэгтэй, ажлын туршлагатай хүний нөөц болж бэлтгэгдсээр ирсэн. Иргэдээ дахин бүртгэж, мэргэжлийн үнэмлэх олгон, давтан сургаж Монгол Улсад өрнөж байгаа их бүтээн байгуулалтад оролцуулах шаардлагатай байна” гэв. Солонгос, Монголын харилцаа иж бүрэн түншлэлийн хүрээнд эрчимтэй хөгжиж байгаа юм. Тиймээс цаашид бүс нутгийн хүрээнд цөмийн зэвсгийн эсрэг, энх тайван, аюулгүй байдлыг эрхэмлэн ажиллахад хоёр тал анхаарал хандуулахаар болжээ. Ц.Оюунтунгалаг -
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8268571/733/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2209 Пусанд болсон гамшиг... 2014-08-29 2677
» БНСУ-д визгүй зорчих асуудлыг талууд хөндлөө 2014-08-28 2748
2207 Хүүхдэд муу энерги амархан шингэдэг 2014-08-28 2670
2206 20 хоногт 20 кг тураах орос дэглэм 2014-08-28 3417
2205 Иргэд 500 төгрөгөөр бүтэн өдөр зорчино 2014-08-25 2613
2204 Манай гаригийн хамгийн өндөр төлбөртэй 10 их сургууль 2014-08-25 2857
2203 Индонезийн бяцхан тамхичид 2014-08-25 2729
2202 Солонгос охидын хамтлагийн Монгол гишүүн Лхамжав 2014-08-23 3383
2201 Нарийхан бэлхүүстэй болох 8 шилдэг арга 2014-08-23 4210
2200 Нас барсан хүүхдээ хэвлийдээ 40 жил тээсэн эмэгтэй 2014-08-23 2708
2199 Sylvester Stallone үхээгүй 2014-08-22 2881
2198 НЭГ ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛИЙГ 400 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БЭЛДЭНЭ 2014-08-22 2600
2197 Усны гачигдалд орсон Бээжингийн иргэд худаг ухаж байна 2014-08-22 2593
2196 Дэлхийн хамгийн гайхалтай сэлфинүүд /Фото/ 2014-08-21 2457
2195 Лэди Гага сансарт хуримлана 2014-08-21 2614
2194 Хэрэглэгчдээ шулахдаа гаршсан Мобикомоос татгалзъя 2014-08-21 2635
2193 Бөөрний өвчтэй бол юу идэх вэ? 2014-08-20 2965
2192 Өмнөд Солонгост цөмийн туршилт хийнэ гэжээ 2014-08-20 2839
2191 Лэди Гага сансарт хуримлана 2014-08-20 2653
2190 Хонконг дахь Монголын консул эмэгтэй хүүхдийнхээ дэргэд 42 давхраас үсэрчээ 2014-08-19 2939
배너신청
자생병원

배너신청