Бичлэгийн тоо 3,329
Нас барсан хүүхдээ хэвлийдээ 40 жил тээсэн эмэгтэй
 

Энэтхэгийн эмч нар нэгэн эмэгтэйн хэвлийн хөндийд хагалгаа хийсний дараагаар дэлхийн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн савны гадуурх жирэмслэлтийн тохиолдлыг илрүүлсэн гэж мэдэгдлээ.

Энэтхэгийн Мадхья-Прадеш мужид амьдардаг Жиоти Кумар гэгч эмэгтэй 1978 онд 24 настайдаа жирэмслэжээ. Хөл хүнд болсноо мэдээд эмч нар үзүүлэхэд жирэмслэлт нь савны гадуурх байгааг хэлээд ураг томорч эхэлсэн тул яаралтай авахуулах хэрэгтэй, хагалгаа хийлгэх ёстой гэж.

Харин Жиоти хагалгаа хийлгэнэ гэхээс маш их айдаг байсан тул том эмнэлгээс зугатаад жижигхэн хувийн эмнэлэгт хандсан байна. Тэнд нь юу хийснийг бүү мэд ямар ч байсан аргалаад явуулж. Үүнээс хойш хэвлийн тус газар нь хэсэг хугацаанд өвдөж байгаад намдахад бүсгүй асуудал нь аяндаа шийдэгдлээ гэж бодоод тайвширч, цаг хугацааны эрхээр бүр таг мартаж.

Гэтэл 38 жилийн дараа хэвлийгээр нь байнга хатгаж өвддөг болоход эмнэлэгт үзүүлэхэээр шийдэн Энэтхэгийн Нагпур хотын Анагаах ухааны төвийн дэргэдэх эмнэлэгт хандав. Төвийн эмч нар үзлэг хийгээд гэдэснийх нь баруун доод талд том булцуу байгааг илрүүлж. Эмч нар анхандаа булцууг хорт хавдар байж магадгүй гэж үзүүд нарийвчилсан шинжилгээ хийжээр болжээ.

Эхогоор харахад хавдар мөн болж таарав. Компьютер томографаар харахад хийхэд хавдар нь хатуу кальцижсан эдээс бүрдсэн болох нь илэрч. Үүний дараа Соронзон резонанст томографиар зүсэлт хийж  харахад өнөөө хатуу кальцижсан эд гэдэг нь хүүхдийн арга яс болохыг тогтоогоод ихэд гайхсан байна.

Ингээд хагалгаа хийж бараг 40 жил эхийнхээ хэвлийд хадгалагдсан хүүхдийн арга ясыг гарган авчээ. ийм тохиолдол тун ховор тул эмч нар урьд нь иймэрхүү зүйл болж байсан эсэхийг лавлахаар мэргэжлийн ном шүүж үзэв. Ингэтэл савны гадуурх жирэмслэлтийн үлдэглийг хэвлийдээ 18 жилийн турш тээсэн бельги эмэгтэй байсныг олж мэджээ.

Дээрхтэй адилаар бельги эмэгтэйн хавдрыг авах гэж хагалгаа хийсэн эмч нар кальцижсан уутанцар дотор битүүмжлэгдэн хадгалагдсан бүрэн бүрэлдсэн хүүхдийн арга ясыг авсан байна. Тухайн үед эмч нар энэ тохиолдлыг "Ургийг хамгаалж байдаг усыг зөөлөн эд нь шингээж авснаар яс ба багахан шингэн бүхий уутанцар л үлдсэн нь энэ байх" гэж тайлбарлаж байжээ.


Эх сурвалж: www.assa.mn
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8262361/a28/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2209 Пусанд болсон гамшиг... 2014-08-29 2677
2208 БНСУ-д визгүй зорчих асуудлыг талууд хөндлөө 2014-08-28 2748
2207 Хүүхдэд муу энерги амархан шингэдэг 2014-08-28 2670
2206 20 хоногт 20 кг тураах орос дэглэм 2014-08-28 3417
2205 Иргэд 500 төгрөгөөр бүтэн өдөр зорчино 2014-08-25 2613
2204 Манай гаригийн хамгийн өндөр төлбөртэй 10 их сургууль 2014-08-25 2857
2203 Индонезийн бяцхан тамхичид 2014-08-25 2729
2202 Солонгос охидын хамтлагийн Монгол гишүүн Лхамжав 2014-08-23 3383
2201 Нарийхан бэлхүүстэй болох 8 шилдэг арга 2014-08-23 4210
» Нас барсан хүүхдээ хэвлийдээ 40 жил тээсэн эмэгтэй 2014-08-23 2708
2199 Sylvester Stallone үхээгүй 2014-08-22 2881
2198 НЭГ ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛИЙГ 400 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БЭЛДЭНЭ 2014-08-22 2600
2197 Усны гачигдалд орсон Бээжингийн иргэд худаг ухаж байна 2014-08-22 2594
2196 Дэлхийн хамгийн гайхалтай сэлфинүүд /Фото/ 2014-08-21 2457
2195 Лэди Гага сансарт хуримлана 2014-08-21 2614
2194 Хэрэглэгчдээ шулахдаа гаршсан Мобикомоос татгалзъя 2014-08-21 2635
2193 Бөөрний өвчтэй бол юу идэх вэ? 2014-08-20 2965
2192 Өмнөд Солонгост цөмийн туршилт хийнэ гэжээ 2014-08-20 2839
2191 Лэди Гага сансарт хуримлана 2014-08-20 2653
2190 Хонконг дахь Монголын консул эмэгтэй хүүхдийнхээ дэргэд 42 давхраас үсэрчээ 2014-08-19 2939
배너신청
자생병원

배너신청