Бичлэгийн тоо 3,329

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин эрүүгийн хэрэг үүсгэж болохоор хэрэг үйлджээ

47 минут 14 секундын өмнө

••••••

Өнгөрсөн мягмар гаригт АТГ-аас Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулсан. Л.Гансүхийг саатуулсан өдрийнхөө маргааш өмгөөлөгчтэй нь ч уулзуулахгүй байна гэх мэдээллийг өмгөөлөгчдийнх нь зүгээс өгч байсан.

Тэгвэл пүрэв гаригийн өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахлах зөвлөх Гансүхтэйгээ хууль бусаар уулзсан гэж АТГ-аас мэдээллээ. Хуулийн дагуу гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдтэй уулзахдаа тухайн шалгагдаж байгаа газрынх нь мөрдөн байцаагчаас зөвшөөрөл авдаг байна. Энэ дагуу МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг АТГ-ын байцаагч Золжаргалд зөвлөхтэйгээ уулзах хүсэлт гаргасан ч АТГ-аас ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа гэж Л.Гансүхийг уулзуулах боломжгүй гэжээ.

Гэтэл Ерөнхий сайд Алтанхуяг байцаагчийн шийдвэрийг эсэргүүцэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг дагуулан хууль зөрчин Л.Гансүхтэй хоёр цаг гаруй биечлэн уулзсан гэж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Энхтөр мэдээлсэн юм. Ингэснээр Хууль зүйн Х.Тэмүүжин өөрийн гаргасан журмыг зөрчлөө гэж АТГ-аас мэдээллээ.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин 2013 оны 4 сард “Баривчлах, цагдан хорих дотоод байр”-ны журмыг баталж байжээ. Журмын дагуу сэжигтэн этгээдтэй уулзахдаа заавал шалгаж буй байцаагчаас нь зөвшөөрөл авах ёстой ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар хууль зөрчжээ. Ийнхүү хууль тогтоогчид өөрсдөө хуулиа зөрчиж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж АТГ-аас үзэж болохоор байна гэж мэдээллээ.

Эрүүгийн хуулийн 245.2-тхэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулах, энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8229965/8f5/trackback

tsogoo_orgil

2014.08.03 09:33:31
*.232.97.173

Hogiin novshnuudiig oorsiin eruuuusegen mordond horih heregtei

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2169 Загатнасан заан машин эвджээ 2014-08-09 2571
2168 Мансуурч байгаа өөрийн хөргөө зурдаг зураач 2014-08-09 2719
2167 Тажикстан улс Хятадад нутгаа алдахад хүрчээ 2014-08-09 2806
2166 Хүний гараар бүтээгдсэн хамгийн “сүрлэг” машин механизмууд 2014-08-08 2951
2165 Дарсны луйварчинд 10 жилийн ял оноожээ 2014-08-08 2606
2164 Зээ хүүгээ 36 жилийн дараа оллоо 2014-08-08 2736
2163 Үл үзэгдэгч бүсгүй 2014-08-06 2760
2162 15 жил бусдаас нүүрээ нуусан залуу эмч нарын буянаар фото модель болжээ 2014-08-06 3154
2161 Анхмаа: Би хүүхдийн тэтгэмж энэ тэр гэж гүйхгүй ээ 2014-08-06 3028
2160 Ким Кардашианы ”бахархал”-ууд фэнүүдийнх нь.. 2014-08-05 2254
2159 Шумуул үргээх 5 гайхалтай арга 2014-08-05 2570
2158 Шумуул үргээх 5 гайхалтай арга 2014-08-05 2528
2157 2013-2014 оны тээврийн хэрэгслийн хамгийн шилдэг загварууд 2014-08-05 2525
2156 Хүний биеийн тухай сонирхолтой баримтууд 2014-08-04 2724
2155 Умард Солонгосын тухай зарим гайхалтай баримт 2014-08-04 2823
2154 Хятадуудын жагсаал юу өгүүлэв 2014-08-04 2455
2153 Сурагчдад зориулсан ширээ болон хувирдаг цүнх бүтээжээ /фото/ 2014-08-03 2580
2152 Хайртай хүмүүсийнхээ зургийг биен дээрээ шивүүлсэн чинь… /фото/ 2014-08-03 2452
2151 Хөлдүү зооринд дөрөв хоножээ 2014-08-03 2780
» Хууль зүйн сайд Х.Тэмүүжин эрүүгийн хэрэг үүсгэж болохоор хэрэг үйлджээ [1] 2014-08-01 2832
배너신청
자생병원

배너신청