Бичлэгийн тоо 3,329

Кардашяныханд “дургүй” алдартнууд

 2 цагийн ѳмнѳ

Ким Кардашяны гэр бүлийнхэн бол телевизийн салбарын хамгийн алдартай бөгөөд хүн бүрийн өөр өөрийнхөөрөө хайрлаж бас үзэн яддаг реалити шоуны мөрөөдлийн гэр бүл юм. 

Оддын амьдрал булан энэ өдөр энэхүү гэр бүлийнхнийг үздэггүй салбар салбарын алдартнуудын төлөөллүүдтэй танилцуулж байна. Харин та Ким Кардашяныханд дуртай юу, дургүй юу...?

№10. Жон Хэмм 

Телевизийн “Mad Men” цувралын од Америкийн жүжигчин Жон Хэмм нэгэн ярилцлагадаа хийж бүтээсэн зүйлгүй Ким Кардашян мэтийн хэсэг бүлэг хүмүүсийг харахаар эрхгүй бухимддаг тухайгаа дурьджээ. Энэ ч утгаараа башир аргаар нэр алдарт хүрч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол бай болсоор байгаа хүмүүст хандаж цөөнгүй зүйл хэлсэн нь бий. Тухайлбал, Ким Кардашян ба Парис Хилтон нарыг онцолж хамгийн мулгуу тэнэг хүмүүс гэжээ. Энэ мэтчилэн Ким Кардашяны тухай шившигтэй зүйлс олон байх агаад тоглоомд ялах ганц арга зам бол тоглохгүй байх гэсэн дүрмийг санаж Кимтэй эхлүүлсэн үгэн сөргөлдөөнөө сая нэг эцэслэсэн гэдэг.

№9. Барак Обама 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2011 онд Цагаан ордонд Ким Кардашянтай холбоотой реалити шоу, мэдээ мэдээллийг гаргахыг хориглосон байдаг. “iVillage” сайтад бичсэнээр Обамагийн охидууд болох Саша ба Малия нар зурагтаар Ким Кардашяныхны тухай үзэх нь олонтаа бөгөөд охидынхоо Ким Кардашяныхны реалити шоу нэвтрүүлгийг үзэхэд Обама маш дургүй байдаг гэдгийг Тэргүүн хатагтай Мишель Обама ярилцлагадаа дурьдсан байдаг ажээ. Барак ба Мишель Обамагийн үзэж байгаагаар Кардашяныхны реалити шоу нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж, гаж буруу зуршлыг бий болгож болзошгүй юм.

№8. Дэниел Крэйг 

2006 оноос хойшхи Жеймс Бондын дүрийг чадварлагаар амилуулсан Английн жүжигчин Дэниел Крэйг “GQ UK” сэтгүүлд өгсөн 2011 оны ярилцлагадаа Ким Кардашяны гэр бүлийнхнийг ихээр өрөвддөг тухайгаа хэлсэн төдийгүй биеэ худалдсан новшийн тэнэгүүд гэдгийг онцолжээ. Ким Кардашяны гэр бүлийнхэнд хувийн нууц гэдэг зүйл огт байхгүй бөгөөд энэ ч утгаараа үнэ цэнээ алдсаар байгаа тухай хурц хэлбэрээр шүүмжилсэн ярилцлагыг өгсөн байна.

№7. Майкл Бубле 

Канадын дуучин, жүжигчин Майкл Бубле 2011 онд хийсэн нэгэн тоглолтынхоо үеэр “Тоглолтод минь хүрэлцэн ирсэн эрхэмсэг ноёд хатагтай та нартаа хүндтэй нэгэн зочныг танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Ингээд Ким Кардашяныг тайзнаа урьж байна.” гэжээ. Үзэгчдийн дунд таагүй уур амьсгал бий болж дор бүрнээ шуугиж эхлэхэд Бубле ёжтойгоор инээмсэглэн “Гайхсан уу? Зүгээр л та нараар жаахан тоглосон юм. Юу гэж тэр биеэ үнэлэгчийг тоглолтынхоо хүндтэй тайзан дээр урих билээ дээ.” гээд дараагийн уран бүтээл “Feeling Good” дуугаа Кимийн экс нөхөр Крис Хамфрисийн сайн сайханд зориулж байна гэсэн байна.

№6. Мэрайя Кэри 

Америкийн телевизийн реалити шоуны од Ким Кардашян ба сагсан бөмбөгийн тамирчин Крис Хамфрис нарын 72 өдөр үргэлжилсэн дуулиант хуримын ёслол 2011 оны 8 сарын 20-ны өдөр тохиож байсан билээ. Хуримын ёслолыг хөндлөнгөөс ажиглаж оролцсон алдартнуудын олонх нь хэтэрхий задгай туйлбаргүй ёслолын ажиллагаа болсныг онцолсон байдаг. Тэдгээрийн нэг нь “Гиннесийн дэлхийн дээд амжилтууд” номд дууч шувуухайн өргөмжлөлөөр бүртгэгдсэн дуучин, жүжигчин, хүмүүнлэгийн элч Мэрайя Кэри юм байна. Тэрээр “Надад Холливудын ертөнцөд хуурамч дүр исгэх ямар ч шаардлага байхгүй. Учир нь би хэзээд өөрийнхөө байсаар ирсэн юм. Заримдаа Ник бид хоёрт биесээ гомдоох зүйл цөөнгүй гардаг ч өөрөөрөө байсаар ирсэн учраас 4 сар өнгөрсөн ч гэрлэлтээ цуцлуулаагүй л байна шүү дээ.” гэжээ. Ингэж хэлснийхээ дараа энэ бол Ким Кардашяны тухай хэлсэн тайлбар биш шүү хэмээсэн бөгөөд энэ явдлыг өдгөө ч бөөрөнхийлсөн өнгө аястайгаар ярьж “зориггүйхэн” уучлалыг гуйсаар байдаг нь хачирхалтай.

№5. Жоэль Макхейл 

Дэлгэцийн “Spider Man II” (2004),“Open Season II” (2008), “Ted” (2012) зэрэг кинонуудаараа алдартай жүжигчин, элэглэгч Жоэль Макхейл ба Ким Кардашяны гэр бүлийнхэн нэгнээ огт үздэггүй гэнэ. Тэрээр “Just Jared” сайтад өгсөн нэгэн ярилцлагадаа “Ким Кардашяны гэр бүлийнхэн надад дургүй гэдгийг мэднэ.” гэсэн байдаг бөгөөд өөрийн хөтлөн явуулдаг “The Soup” нэвтрүүлгээрээ Кимийн талаар цөөнгүй “шившигтэй” шар мэдээллийг нийтийн хүртээл болгожээ. Энэ нь АНУ-ын “E!” сувгаар гардаг ба оддын амьдралын эргэн тойрон дахь элдвийн шар мэдээллийг егөөдсөн өнгө аясаар нэвтрүүлдэг хөтөлбөр ажээ. Өнгөрөгч тавдугаар сард л гэхэд тэрээр “White House Correspondents' Association”-ээс зохион байгуулсан оройн зоогийн үеэр Ким Кардашяныхныг нэхэн ёжилсноос үзвэл Жоэль Макхейл нь Кимийнхэнд ясны дургүй нэгэн бололтой.

№4. Рей Жей 

Рей Жей нэрээрээ танигдсан Америкийн дуучин, жүжигчин Уильям Рей Норвуд бол дуучин Брэндигийн дүү бөгөөд Ким Кардашяны экс найз залуу билээ. Тэрээр 2003 онд Кардашянтай үерхэж байхдаа хийсэн порно бичлэгээ 2007 онд олон нийтэд дэлгэсэн байдаг. Түүнчлэн 2013 онд Ким Кардашянд зориулж “I Hit It First” нэртэй синглээ гаргасан бөгөөд дахилтын хэсэгт нь “Тэрээр магад реппэр эсвэл тамирчин залуусын өвөрт орсон байж болох ч та бидний мэдэж байгаагаар хамгийн анх надтай энгэр зөрүүлсэн билээ. Гэвч хонгорхон тэр минь Барууныг чиглэн явахаар сонгожээ.” гэхчилэнгийн үгс гардаг байна. Энэ нь мэдээж Кимийн экс нөхөр, сагсан бөмбөгийн тамирчин Крис Хамфрис болон одоогийн нөхөр Канье Уэст нарыг хэлсэн юм.

№3. Жона Хилл 

Инээдмийн жүжигчин, кино зохиолч Жона Хилл бол “How To Train Your Dragon” (2010), “21 Jump Street”, “The Wolf of Wall Street” (2013) зэрэг дэлгэцийн бүтээлүүдээрээ алдартай АНУ-ын чадварлаг элэглэгч билээ. Түүний үзэж байгаагаар Ким Кардашян болон түүний гэр бүлийнхэн нь “Mad Men” цувралаас ч илүү олны анхаарлыг татаж, нэр алдартай болж байгаа нь дургүйг нь багагүй хүргэдэг байна. Энэ бол хүн төрөлхтний соёлын хамгийн эмгэнэлтэй хэрэг гэдгийг тэрээр онцолсон байдаг.

№2. Шер 

Хөгжмийн поп урсгалын хатан хаан гэгддэг дуучин, жүжигчин Шер өөрийн Твиттер хуудсаараа дамжуулж Ким Кардашянд дургүй гэдгээ илэрхийлсэн байдаг гэнэ. Тэрээр “Би реалити шоу нэвтрүүлэг огтхон ч үздэггүй. Кардашян гэгчийг ч харж байсан удаагүй. Гэхдээ энэ мэтийн биеэ үнэлэгчдийг ямар ч байсан тоглоомоос гаргах л хэрэгтэй. Тоглоогүй шүү.” хэмээн жиргэсэн удаатай ажээ. Түүнчлэн “Кардашян үнэхээр порно бичлэгээ хийлгэсэн юм уу? Би ч ийм юмнаас холхон л явдаг.” гэсэн байна. Эдгээрийн хариуд түүнийг дагагчид Шерээс яагаад Кардашянд дургүй болохыг нь асуусан бөгөөд Шер асуултын хариу болгож үнэн хэрэгтээ “Bridezillas” реалити шоуны тухай бичиж байсан нь Кардашянтай холилдоод замбараагаа алдсан хэмээн тайлбар хийжээ.

№1. Риз Уизерспун 

Алдартнуудын Кардашяны гэр бүлийнхэнд дургүй байдаг хоёр шалтгаан байдаг. Нэгдүгээрт Кардашяны замбараагүй гэрлэлт, хоёрдугаарт Кардашяны секс бичлэгүүдийн ачаар гэр бүлийнхэн нь олны танил болж байгаа явдал гэнэ. Риз Уизерспуны хувьд тэрээр Ким Кардашяны онлайнаар тархсан секс бичлэгүүдийг нь илүүтэй онцолж ёс зүйгүй бөгөөд дургүйцлийг нь ихээр төрүүлдэг болохыг дурьджээ. Тэрээр 2011 оны “MTV Movie Awards”-ын үеэр хэлсэн үгэндээ нэрийг нь дурьдаагүй боловч Ким Кардашяныг гэж илт мэдэгдэхүйц үгсийг олны өмнө хэлсэн байдаг. 

Риз Уизерспун хэлсэн үгэндээ ямар ч хүн гар утсан дээрээ өөрийнхөө нүцгэн зургийг авсан тохиолдолд нүүрээ ядаж нуудаг шүү дээ гэдгийг онцлоод ямар ч эрүүл хүн секс бичлэг хийлгэлээ гэхэд өөрөөсөө биш юмаа гэхэд өрөөлөөс ичиж орон доороо ч юмуу эсвэл өөр хаа нэгтээ нуух л байсан гэсэн гэдгийг тодотгожээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8229936/154/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2149 tanii medehgui bas meddeg zuils Македоны хаан Александрын тагнуулын арга барилыг одоо ч ашигладаг [1] 2014-08-01 3011
» Кардашяныханд “дургүй” алдартнууд 2014-08-01 2437
2147 Африк эмэгтэйчүүд Бритиш Эйрвэйзийг шүүхэд өгнө 2014-07-31 2552
2146 Африк эмэгтэйчүүд Бритиш Эйрвэйзийг шүүхэд өгнө 2014-07-31 2715
2145 Монгол залуу “Боль-Шой дрифт” тэмцээний шилдэг 16-т багтжээ 2014-07-31 2773
2144 "Хаан" Жеймс "23" дугаартай тоглоно 2014-07-31 2337
2143 Жастин Бибер Орландо Блумтэй зодолджээ 2014-07-30 2626
2142 Ким Кардашян туслахаараа өгзгөө арчуулдаг гэнэ 2014-07-30 2622
2141 Дэррик Рөүз АНУ-ын шигшээтэй хамт бэлтгэл хийлээ 2014-07-30 2427
2140 Колумбийн алдарт дуучин Шакира хоёр дахь хүүхдээ тээжээ 2014-07-29 2722
2139 Гэрээсээ орлого олох 11 боломж 2014-07-29 2811
2138 Эрүүл харилцаанаас суралцдаг 9 зүйл 2014-07-29 2190
2137 Манай гаригийн хамгийн хүсэмжит эр 2014-07-28 2826
2136 Хакухо дээд амжилтыг эвдэхэд 2 түрүү үлдлээ 2014-07-28 2707
2135 Ховдын даншиг наадамд О.Хангай түрүүлж, Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ 2014-07-28 2278
2134 Архангайд шуурганы улмаас 3 машин, дүнзэн байшин хийсчээ 2014-07-27 3063
2133 ӨМНӨД СОЛОНГОСЫН ШҮТЭЭН ХОРВООГООС ХАЛЬЖЭЭ 2014-07-27 2928
2132 ӨМНӨД СОЛОНГОСЫН ШҮТЭЭН ХОРВООГООС ХАЛЬЖЭЭ 2014-07-27 2552
2131 ӨМНӨД СОЛОНГОСЫН ШҮТЭЭН ХОРВООГООС ХАЛЬЖЭЭ 2014-07-27 2678
2130 Анхаар! 2014-07-27 2523
배너신청
자생병원

배너신청