Бичлэгийн тоо 3,329

Гэрээсээ орлого олох 11 боломж

Гэртээ  | 2014 / 07 / 28

Нялхыгаа харах зуур, настай аав ээжийгээ асрах хоорондоо гээд яахын аргагүй гэртээ суух ёстой үед заримдаа гэр бүлдээ санхүүгийн тал дээр тус дэм болж чадахгүй байгаа өөрийгөө хараад бухимдаж, гэмших нь бий. Хоёр хүний цалингаар амьдардаг байсан чинь гэнэт орлогын тал нь үгүй болчихоор хүрэлцээгүй мэдрэмж авах нь гарцаагүй. Гэхдээ гэртээ үлддэг “хамгийн мундаг”-уудад өөртөө байгаа нөөц бололцоогоо ашиглаад мөнгө олж болох 11 санааг танилцуулж байна.

Гэрээсээ орлого олох 11 боломж

1. Захиалгын нарийн боовчин
Чиний гарын бялууг амсахын тулд хүмүүс хэдэн км-ийн холоос зорьж зочилдог уу? Тийм бол өөрийнхөө бяцхан “гэр-бейкери”-г нээгээрэй. Хийж байсан нарийн боов, бялууныхаа зургийг Facebook, Instagram-д тавьж доор нь орц, онцлог, үнэ, гар утасныхаа дугаарыг бичээд л болно. “Sweetkitchen” группт байдаг олон гэрийн эзэгтэй нар cupcake, фондант бялуу, нарийн боов, амттануудыг захиалгаар хийж хүмүүст өөртөө байгаа давуу талаар аз жаргал бэлэглэдэг. Яахаа мэдэхгүй байвал тэднээс зөвлөгөө ч авч болно шүү дээ. Татгалзахгүй гэдэгт нь би лав итгэлтэй байна.

2. Кино, документ орчуулга
Олон телевизүүд цуврал болон уран сайхны кинонуудаа гэрээгээр орчуулуулдаг. Мөн хэрвээ сайн эрж сурч чадвал гадаад хэл сайтай хүнд боломжийн үнээр орчуулга хийлгэх хүсэлтэй хүмүүс ч мастерт сурахынхаа хажуугаар ажил хийдэг завгүй оюутнуудаас эхлээд олон бий. Интернэтэд зар байрлуулж үйлчлүүлэгчдээ олоорой. Киног минутаар эсвэл мөрөөр, документийг нэг нүүрээр тооцож үнийн саналаа боловсруул.

3. Онлайн багш
Хэрвээ чамд маш сайн чаддаг нэг зүйл байгаа бол түүнийгээ онлайнаар хүмүүст заа. Одоо ярианы англи хэлний багш хүмүүсийн дунд их эрэлттэй байгаа. Skype-аар хүмүүстэй видео дуудлага хийнгээ тэдний дуудлага, хэллэг, дүрмээ ашиглах байдал зэргийг нь сайжруулаарай. Энэ ажлыг хийх үед хамгийн гол нь хэдэн секунд ч чимээгүй сууж болохгүй. Учир нь чиний ажлын хөлс ярьсан минутаар чинь тооцогдоно.

4. Онлайн дэлгүүр
Сүүлийн үед олон гэрийн эзэгтэй нар онлайн дэлгүүр ажиллуулж, амжилттайгаар нэмэлт орлого олж байна. Facebook-ийн “On sale” группт нэгдэж яг энэ тал дээр туршлагатай бүсгүйчүүдээс туршлага асуух болон тэдэнтэй хамтарч ажиллах боломж байгаа. Хэрвээ чи солонгос хэлтэй бол англи хэлтэй, аль хэдийнэ дэлгүүр ажиллуулаад эхэлчихсэн бүсгүйтэй нэгдэж бараагаа илүү олон улсынх болгохыг санал болгож яагаад болохгүй гэж?

5. Бизнес төсөл бичих
Бидний төсөөлж байгаагаас ч илүү олон хүн, байгууллага бизнес төслөө боловсруулах тал дээр бөөн “асуултын тэмдэг”-тэй сууж байдаг. Хэрвээ чамд энэ тал дээр өндөр туршлага байгаа бол жижиг хэмжээний төслүүдэд арга ухаанаа олоход нь тусалж мөнгөн урамшуулал аваарай.

6. Санхүүгийн тайлан гаргах
Гайхалтай чадварлаг ня-бо хэрнээ яаж орлого олохоо мэдэхгүй суугаа юм биш биз дээ? Байгууллагуудын санхүүгийн тайланг захиалгаар гаргаж өг. Гэхдээ зүй зохистой бус үйл ажиллагаа явуулсан байгууллагатай хамтран ажиллахаас үргэлж зайлсхийгээрэй.

7. Сошиал медиа маркетинг
Залуу маркетер бүсгүйчүүд одооны сурталчилгааны чиг хандлага сошиал медиа руу чиглээд байгааг мэдэж байгаа байх. Нэг давуу тал нь сошиал медиаг гэрээсээ ч хөтлөх боломжтой тул, өөртөө итгэх итгэлдээ зоригтойгоор хөтлөгдөж энэ чиглэлээр ажиллаж үзээрэй. Таньдаг хүмүүсийнхээ байгууллагын пэйжийг хөтөлж, лайкын тоог нь өсгөх санал тавь. Энэ хугацаанд ямар булан ажиллуулах, ямар зурагт хуудсууд цацах зэрэг өөрийн төлөвлөгөөгөө танилцуулаарай. Цаг үетэйгээ хөл нийлүүлэхийг хүсдэг л бол, тэд дуртайяа хүлээж авна гэдэгт найдаж болно.

8. Чөлөөт сэтгүүлч
Чиний дуртай сайт, сонин, сэтгүүл чөлөөт нийтлэлч хайж байгаа ч юм билүү? Мэйл рүү нь өөрийнхөө бичсэн өгүүллүүдийг хавсаргаад, санал тавиад үз. Дуртай ажлаа хийнгээ орлого олно гэдэг тэр чигтээ аз жаргал.

9. Амралт, аялалын зөвлөх
Аялал жуулчлал юм уу, зочид буудлын менежментээр сурсан бол бүр сайн. Гэхдээ тэгээгүй байсан ч, олон орноор аялж байсан туршлага чинь чамд энэ удаад хэрэг болно. Хүмүүст яг өөрийнхөө төсөөлж байгаа шиг сайхан аялалыг бий болгоход нь тусалж, зочид буудлын болон очоод үйлчлүүлэх газруудын захиалгыг хийж, санхүүгийн боломжинд нь тааруулан өмнөөс нь судалгаа хийж, тохь тухтай аялахад нь шаардлагатай бүх мэдээллээр хангаж өгөөрэй. Тун өндөр зохион байгуулалттай, хариуцлагатай бүсгүйчүүд үүнд тохирно.

10. Гэр-Өдөр өнжүүлэх
Миний нэг эгч өөрөө 2, 5 настай хоёр хүүхэдтэй юм л даа. Тэгээд нөхрийгөө ажилдаа явсан хойгуур “гэр-өдөр өнжүүлэх” ажиллуулдаг. Хамаатныхаа, өөрийнхөө хүүхэдтэй ойролцоо насны 4 хүүхдийг өөр дээрээ авч өдөржин харж ханддаг юм. Хүүхдүүд ч бие биенээ таньдаг болохоор тоглож наадангаа хамтдаа байх дуртай. Харин энэ тусынх нь хариуд эцэг эх болгон түүний гэр оронд хэрэгтэй байгаа зүйлийг авч өгөх юм уу тодорхой хэмжээний мөнгөн шагнал өгдөг. Хүүхдийн ая эвийг олох дуртай чи ч бас ингэж яагаад болохгүй гэж?

11. Гар урлаач
“Уран гар”-аа одоо өөр нэг хэрэгтэй зүйлд ашиглах цаг боллоо. Чиний юмхнаар юм хийх, оёх хатгах, урлах чадварыг чинь хүмүүс шагширдаг бол гар урлалын чиглэлээр бяцхан хуудас ажиллуулж бүтээлүүдээ худалдаарай.

Онцлог, чадвар, сонирхолд тулгуурлаж дээрх 11-ээс аль нэгд нь хүчээ сорьж үзвэл нэмэлт орлого олохоос гадна нийгмийн харилцаанаас ч хөндийрөхгүй байхад чинь тусална. Гол нь өөрийгөө ядрааж л болохгүй шүү! Чи хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийнхнээ халамжлах гээд үүнээс ч илүү чухал үүрэг хүлээсэн хүн.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8225218/f70/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2149 tanii medehgui bas meddeg zuils Македоны хаан Александрын тагнуулын арга барилыг одоо ч ашигладаг [1] 2014-08-01 3011
2148 Кардашяныханд “дургүй” алдартнууд 2014-08-01 2437
2147 Африк эмэгтэйчүүд Бритиш Эйрвэйзийг шүүхэд өгнө 2014-07-31 2552
2146 Африк эмэгтэйчүүд Бритиш Эйрвэйзийг шүүхэд өгнө 2014-07-31 2715
2145 Монгол залуу “Боль-Шой дрифт” тэмцээний шилдэг 16-т багтжээ 2014-07-31 2773
2144 "Хаан" Жеймс "23" дугаартай тоглоно 2014-07-31 2337
2143 Жастин Бибер Орландо Блумтэй зодолджээ 2014-07-30 2626
2142 Ким Кардашян туслахаараа өгзгөө арчуулдаг гэнэ 2014-07-30 2622
2141 Дэррик Рөүз АНУ-ын шигшээтэй хамт бэлтгэл хийлээ 2014-07-30 2427
2140 Колумбийн алдарт дуучин Шакира хоёр дахь хүүхдээ тээжээ 2014-07-29 2722
» Гэрээсээ орлого олох 11 боломж 2014-07-29 2811
2138 Эрүүл харилцаанаас суралцдаг 9 зүйл 2014-07-29 2190
2137 Манай гаригийн хамгийн хүсэмжит эр 2014-07-28 2826
2136 Хакухо дээд амжилтыг эвдэхэд 2 түрүү үлдлээ 2014-07-28 2707
2135 Ховдын даншиг наадамд О.Хангай түрүүлж, Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ 2014-07-28 2278
2134 Архангайд шуурганы улмаас 3 машин, дүнзэн байшин хийсчээ 2014-07-27 3063
2133 ӨМНӨД СОЛОНГОСЫН ШҮТЭЭН ХОРВООГООС ХАЛЬЖЭЭ 2014-07-27 2928
2132 ӨМНӨД СОЛОНГОСЫН ШҮТЭЭН ХОРВООГООС ХАЛЬЖЭЭ 2014-07-27 2552
2131 ӨМНӨД СОЛОНГОСЫН ШҮТЭЭН ХОРВООГООС ХАЛЬЖЭЭ 2014-07-27 2678
2130 Анхаар! 2014-07-27 2523
배너신청
자생병원

배너신청