Бичлэгийн тоо 3,329
Өмнөд Солонгосын шүтээн дуучин, жүжигчин Ю Чэ Ён буюу Ким Сү Жин 7 сарын 14-ны өглөө 08.00 цагт 41 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Түүнийг “Cool” хамтлагын гишүүн гэдгээр нь хүмүүс анддаггүй. Тэрээр 2013 оны аравдугаар сард хорт хавдартай хэмээн оношлогдсон байна. Тэр даруй эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн боловч хавдрын эсүүд нь бусад эд эрхтнүүдэд нь үсэрхийлж, улмаар энэ сарын 21-ний өдрөөс өвчин нь улам хүндэрчээ. Тэрээр Сөүл хот дахь Ёнсэй их сургуулийн харьяа эмнэлэгт гэр бүл, хань ижлийнхээ гар дээр насан өөд болсон байна.