Бичлэгийн тоо 85

Пусан хотын “Монгол наадам” боллоо

 

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, БНСУ- дахь  Нэг цэгийн үйлчилгээний төвөөс Пусан хотын биеийн тамирыг дэмжих нийгэмлэг, Пусан хотын Монголын оюутны холбоотой хамтран Монгол наадмын арга хэмжээг 2014 оны 7-р сарын 6 ны өдөр Пусан Сөгү дүүргийн Сонгдо  далайн эргийн амралт үйлчилгээний цогцолборт зохион  байгууллаа.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Элчин Сайдын Яам, Пусан хотын Сөгү дүүрэг  хамтран оролцож Элчин сайдын яамны Хөдөлмөрийн атташе, Нэг цэгийн үйлчилгээний төвийн дарга М.Нямдаваа Сөгү дүүргийн засаг дарга  Park,Geok Je  нар наадамч олонд баяр хүргэж үг хэлэв.

Наадмын үйл ажиллагааны үеэр М.Нямдаваа  Дүүргийн засаг дарга  Park,Geok Je-д Элчин сайдын яамны дурсгалын зүйлийг гардуулан өгч Монгол иргэдийг олон жил тогтвортой ажлын байраар хангаж  ирсэн Солонгос  ажил олгогч  эзэд болон Монгол иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд  дэмжлэг үзүүлэхэд  тэргүүлэн ажиллаж буй нийт 18-н байгууллага,   иргэдийг шагнасан Монгол Улсын Хөдөлмөрийн яамны шагналыг  /Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан, Тэргүүний хоршоологч, Хүндэт жуух бичиг /  гардуулан өглөө.

Наадамд Сөгү дүүргийн 10 жилийн сургуулийн Солонгосын Үндэсний Сирөм бөхийн тамирчдыг урин оролцуулж үзүүлэх тоглолт хийлгэж наадамд зодоглож буй монгол бөхчүүдтэй  нөхөрсөг барилдааныг хийлээ. Мөн олс таталт, гар барилдаан, хүүхдийн гүйлтийн уралдаан зэрэг сонирхолтой тэмцээнүүдийг зохион байгуулж  хүчит 32 бөх барилдаж Аймгийн арслан Цэрэнпилийн Амгаланбат түрүүлж  Аймгийн харцага Жалаагийн Баясгалан үзүүрлэж тэмцээнд түрүүлсэн иргэд болон бөхийн бай шагналыг гардуулан  өгснөөр  наадмыг өндөрлүүллээ.

Энэхүү арга хэмжээнд  Пусан хотод ажиллаж амьдарч буй 500 гаруй Монгол иргэн, наадмын үйл ажиллагааг  дэмжигч 300 гаруй Солонгос иргэн хүрэлцэн ирж  оролцсон нь Монгол Солонгос иргэдийг өргөнөөр хамруулсан хоёр улсын иргэдийн хамтарсан наадам  болсноороо онцлог арга хэмжээ боллоо.

 

 

 

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7053
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59080
84 Help Иргэдэд сэрэмжлүүлэх нь ONESTOPSERVICE 2014-10-13 12103
83 Help Үйлдвэрийн ослын талаар үнэгүй сургалт ONESTOPSERVICE 2014-09-22 10868
82 Help "БИД ЭХ ОРОНДОО ОЧООД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?" ONESTOPSERVICE 2014-08-22 11434
81 Help 13 дахь сарын цалингаа аваад азтан боллоо. ONESTOPSERVICE 2014-08-22 9829
80 Help НЦҮТ дарга М.Нямдаваа энгэр мялаалаа. ONESTOPSERVICE 2014-08-13 6966
79 Help СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ 10 ДАХЬ УДААГИЙН 6, 7 ДУГААР САРД ШАЛГАЛТ ӨГЧ ТЭНЦСЭН ИРГЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХУВААРЬ ONESTOPSERVICE 2014-08-12 7120
78 Help Монгол 6 хүүхдэд хийсэн зүрхний хагалгаа амжилттай боллоо. ONESTOPSERVICE 2014-07-30 6972
» Help Пусан хотын “Монгол наадам” боллоо file ONESTOPSERVICE 2014-07-08 7171
76 Help Зарлал file [1] ONESTOPSERVICE 2014-07-02 7172
75 Help Монгол улсны иргэн “А” -г эрж хайх ажил үргэлжилж байна. file ONESTOPSERVICE 2014-06-05 7490
74 Help Монгол Улс, БНСУ-ын ГХЯ-дын консулын ээлжит зөвлөлдөх уулзалт болов. ONESTOPSERVICE 2014-06-03 7216
73 Help Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөнө ONESTOPSERVICE 2014-05-29 7105
72 Help Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөнө ONESTOPSERVICE 2014-05-29 7110
71 Help СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАНД БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД ONESTOPSERVICE 2014-05-21 7290
70 Help СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАНД БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД ONESTOPSERVICE 2014-05-21 7073
69 Help ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ, НЭМЭГДСЭН ӨРТӨГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ. ONESTOPSERVICE 2014-05-12 7088
68 Help Барилга, замын салбарт 70 мянган ажилтан хэрэгтэй. ONESTOPSERVICE 2014-05-08 7293
67 Help Иргэдийн санал авна. ONESTOPSERVICE 2014-02-21 8067
66 Help Монгол ажилчдад зориулсан үйлдвэрийн ослын талаар үнэгүй сургалт ONESTOPSERVICE 2013-09-03 11419
배너신청
자생병원

배너신청