Бичлэгийн тоо 3,329
Өмнөд Солонгосын Севол усан онгоцны осол дэлхий дахины анхаарлын төвд байсаар байна. Аврах ажиллагаа зогсолтгүй үргэлжилсээр буй боловч живсэн хөлөг онгоцноос амьд хүн олдоход хэцүү болсон тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Өнгөрсөн бямба гаригаас эхлэн хөлөг онгоцны дээрээс агаар оруулж, шумбагчид дотогш нэвтэрсэн хэдий ч байдал тун хүнд байгаа аж.

Хөлөг онгоц зорчигчдоос гадна их хэмжээний ачаа бараа, тээвэрлэж байсан тул бүх эд зүйлс хаана юу байгаа нь мэдэгдэхгүй доошоо чиглэлтэй нурж, эвдэрч сүйдсэн, усанд автсан байдалтай байгаа тул онгоц дотор сураггүй байгаа 194хүмүүсийн байрлалыг тогтоох аргагүй байна.

Аврагч, шумбагчид онгоц руу нэвтэрсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл 108цогцсыг олж дээш нь гаргаад байна. Яг одоогийн байдлаар онгоц дээр явсан 476 хүнээс 174 нь онгоц живэхээс өмнө амжиж аврагдсан ба 108 нь амиа алдсан, 194 нь сураггүй байгаад тооцогдож байна.

194 хүн сураггүй байна гэдэг бол сарын өмнөөс дэлхий дахиныг шуугиулсаар ирсэн Малайзын иргэний агаарын тээврийн Боинг онгоц дотор сууж явсан нийт хүмүүстэй тэнцэх тоо юм.

Мэдээж тэдний дийлэнх нь ахлах сургуулийн сурагчид байгаа. Тэднийар гэрийнхэн аврах ажиллагаанд эхнээс нь л шүүмжлэлтэй хандсаар ирсэн ба хөлөг онгоцны ахмадад бүх насаар нь хорих ял оноохыг шаардаж байгаа. Үүнээс гадна засгийн эрх баригчдад бүх бурууг тохож аврах ажиллагаанд яаравчлан шийдвэртэй арга хэмжээ алдалгүй цаг алдсан хэмээж байгаа.

2012 онд Италийн 4000 зорчигч болон багийн гишүүдтэй Коста Конкордиа хөлөг онгоц осолдож мөн л ийм аюул тулгарахад аврагчид болон холбогдох албаны хүмүүс шуурхай арга хэмжээ авч онгоцыг живэхээс аварсан төдийгүй 32 зорчигч амь эрсдэж бусад нь бүгд энх тунх үлдсэн жишээ байдаг.

Тэгвэл Солонгосын Севол онгоцны ахмадаас эхлээд эргийн хамгаалалтын алба, аврах албаныхан эхнээсээ өндөр зохион байгуулалттайгаар аврах ажиллагааг шуурхай хийлгүй цаг алдсан хэмээн шүүмжлэл хүлээж байгаа юм. Энэ нь ч үнэний ортой. Баривчлагдсан ахмад мэдүүлэгтээ “Онгоц хазайхад би зорчигчдыг бүгдийг нь шууд ус руу үсэр гэж хэлж зүрхлээгүй, тус тусын байрласан өрөөндөө тайван байхыг зарласан” хэмээсэн ба ямар нэг байдлаар түгшүүр зарлаагүй, өөрөө хамгийн түрүүнд энгийн иргэдийн дүрээр онгоцоо орхин зугтсан нь тодорхой болоод байгаа.

Одоо хөлөг онгоцдээр суурилуулсан аварга том 4 кранаар 146 метр урттай Севол онгоцыг татан гаргах ажиллагааг эхлүүлж байгаа. Гэсэн хэдий ч тэнгисийн ёроолд хүчтэй шигдсэн, эх биений хэд хэдэн газраар хүчтэй цуурсан, хөлгийн ихэнх газарт ус дүүрсэн байдалтай байгаа нь кранаар татаж гаргахад хүндрэлтэй байгаа юм. Тэгээд ч Өмнөд Солонгост урьд өмнө ийм хэмжээний живсэн хөлөг онгоц далайгаас краны тусламжтайгаар татан гаргаж байсан туршлага байхгүй учир анх кран бүхий хөлөг онгоц авчирснаас хойш гурав хоногийг алдаад байна.

Мөн осолдогсдын ар гэрийнхэн кранаар татах нь хөлгийн зарим хэсэгт амьд үлдсэн байж болзошгүй хүүхдүүдийг дахин аюулд оруулна хэмээн эсэргүүцэж байгаа аж.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчПак Кын Хе өөрийн биеэр ар гэрийнхэнтэй нь уулзсан бөгөөд онгоцны ахмад, багийн зарим гишүүдийн үйлдлийг уучилшгүй хэмээгээд “Ахмад хөлгийг хазайж эхлэхэд л 30 минут хүлээлгүй зорчигчдыг гатлага онгоцноос гаргахыг зааварчилсан бол олон зуун хүн хөлөгтэй хамт живэхгүй байсан” гэжээ.

Дахин хэлэхэд одоогоор амьд хүн үлдсэн байх боломж маш бага болжээ. Аврагчид хөлөг рүү нэвтэрснээс хойш хөлгийн янз бүрийн байрлалуудаас цогцсуудыг олноор нь илрүүлж гаргаж ирсээр байгаа юм. Мөн албаныхан сураггүй бологсдын ар гэрийнхнээс ДНК-гийн шинжилгээ авсан байна. Ингэснээр цогцсуудыг хэн болоход танихад хялбар юм. Харин ДНК-ийн шинжилгээ авахад ар гэрийнхэн нь ихээхэн цочролд орж манай хүүхэд амьд байх ёстой хэмээн ихээр бухимдаж эсэргүүцэл илэрхийлж байсан юм.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8060580/5f7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1949 Монгол ээжтэй хүүхдийг Монголын иргэний бүртгэл хүлээж авахгүй байна [1] 2014-04-28 4482
1948 Өөрийн хэв маягтай байх 10 алхам 2014-04-27 4249
1947 Өмнөд Солонгосын Ерөнхий сайд сайн дураараа огцров 2014-04-27 4414
1946 Шүдийг гэрийн нөхцөлд хэрхэн цайруулах вэ? 2014-04-26 5201
1945 Охины зураг, өвчний түүхийг ашиглан хуурамч хандивын данс нээжээ 2014-04-26 4655
1944 Живсэн онгоцны нэг өрөөнөөс 48 охины цогцосыг олжээ 2014-04-26 4561
1943 Амны хөндийн үнэрийг арилгах хялбар аргаас 2014-04-25 4179
1942 Дөрвөн настай загвар зохион бүтээгч Mayhem 2014-04-25 4201
1941 Үр хөндөлтөөс амьд гарсан хүүгийн илтгэл олныг бишрүүлэв 2014-04-25 4522
1940 Усан онгоцны зорчигчид амьд үлдсэн түүхээсээ хуваалцаж байна 2014-04-24 4766
1939 Солонгост гоо сайхны мэс засал хийлгэсэн хүмүүс хил дээр танигддаггүй 2014-04-24 4510
1938 Зорчигчдын гэр бүлд 250 саяын нөхөн олговор олгоно 2014-04-24 4504
1937 Хэрэв хүүхэдтэй болохыг хүсвэл унтдаг орныхоо дэргэд сайн энерги, хуримтлуул 2014-04-23 4751
1936 “Дэлхийд данстай Монголын өв соёл” цуврал нэвтрүүлэг гарч эхэллээ 2014-04-23 4420
1935 Хойд Солонгос цөмийн шинэ туршилтанд бэлдэж байж болзошгүй 2014-04-22 4307
» Амьд үлдэгсэд байх найдлагагүй боллоо 2014-04-22 5002
1933 Д.Болд 208 саяар өөрийгөө үнэлжээ 2014-04-21 4433
1932 Хөхийг томруулж болох 8 арга 2014-04-21 5357
1931 Онгоцны дугуйнд зүүгдэж таван цаг ниссэн хүү амьд үлджээ 2014-04-21 3412
1930 Victoria’s Secret-ийн хамгийн үнэтэй 10 шоу 2014-04-20 4210
배너신청
자생병원

배너신청