Бичлэгийн тоо 3,329
Үсээ баярлуулмаар байвал хөргөгчөө онгойлгоорой бүсгүйчүүд ээ                      
Та өглөө бүр үсээ сэнсдэж эсвэл индүүддэг үү? Цаг агаарын нөхцөл, муу арчилгааны улмаас үс тань хуурайшиж, салаалсан уу? Хэрвээ тийм бол “Vogue” сэтгүүлийн үсээ арчлах зөвлөгөөнөөс хүргэе. Та химийн ямар нэгэн бодис хэрэглэхгүйгээр үсээ чийгшүүлж, хөвсгөр зөөлөн болгож чадна. Үүний тулд хөргөгчөө онгойлгоход л хангалттай.




Оливийн тос

Ихэнх хүн үсээ зөөлөн болгохын тулд ангижруулагч хэрэглэдэг. Гэвч химийн бодисоос бүтсэн ангижруулагч хэсэг хугацаанд л үйлчилгээ үзүүлж, үсийг дахин хуурайшуулдаг. Харин үсний хамгийн дуртай ангижруулагч нь оливийн тос гэдгийг та мэдэх үү? Орой усанд орж, эсвэл толгойгоо угаасны дараа оливийн тосоор үсээ сайтар тосолж, иллэг хийн зориулалтын малгай өмсөж хононо. Үр дүнд нь таны үс хүүхдийнх мэт зөөлөн болох төдийгүй хангалттай шим тэжээл авч чадна.

Өндөг

Үс өндгөнд дуртайг өөртөө анхаарал тавьдаг эзэгтэй бүхэн сайн мэднэ. Нэг өндгийг аяга бүлээн усанд хутгаж, үсэндээ маск байдлаар түрхэнэ. Арван минутын дараа үсээ цэвэр усаар зайлаарай. 

Гадил

Нэг ширхэг гадил, хоёр цайны халбага зөгийн бал, 4 цайны халбага оливийн тос, 2 цайны халбага глицеринийг сайтар холисноор та хамгийн тэжээллэг үсний масктай болно. Үсэндээ иллэг хийх маягаар түрхсэний дараа 30 минут байлгаарай. Долоо хоногт нэг удаа энэхүү маскыг түрхсэнээр таны үс торго мэт зөөлөрч, намирна.

Ногоон цай

Ногоон цай алжаал тайлахын зэрэгцээ биеийг эрүүлжүүлэх увдисаараа алдартай. Тэгвэл ногоон цай хандалж, үсээ шавших нь толгойг амраахын зэрэгцээ үсийг зөөлрүүлэх, хуурайшилтаас сэргийлэх аж.


Майонез

Энэхүү амтлагч зөвхөн салатанд зориулагдаагүй. Ямар ч төрлийн майонезийг үсэндээ түрхэж, 30 минут байлгаснаар та хамгийн эрүүл ангижруулагчийг хэрэглэж буй хэрэг. Гэхдээ майонез үсэндээ түрхсэний дараа зориулалтын малгай өмсөж, халуун алчуураар ороохоо мартуузай.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8050296/8ba/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1929 Аргентинд 9 жилийн турш гараашид амьдарсан охиныг олж аварчээ 2014-04-20 4245
1928 Ходоодноос нь 12 гулдмай алт гаргав 2014-04-20 4310
1927 Ерөнхий сайд БНСУ-ын осолдсон иргэдэд эмгэнэл илэрхийлж цахилгаан утас илгээлээ 2014-04-19 4644
1926 Ходоодноос нь 12 гулдмай алт гаргав 2014-04-19 4105
1925 Тавтай унтахад тустай зөвлөмж 2014-04-18 4733
1924 Монголыг зорьсон орос хүүхдүүд алга болжээ 2014-04-18 4842
1923 Ерөнхийлөгч нэг ч машингүй Ерөнхий сайд хоёр машинтай 2014-04-18 4266
» Үсээ баярлуулмаар байвал хөргөгчөө онгойлгоорой бүсгүйчүүд ээ 2014-04-17 4576
1921 287 хүн ор сураггүй хэвээр байна 2014-04-17 4489
1920 Хоёрдугаар төрхийн эмч нар бүсгүйн эрхтнийг авснаа нуужээ 2014-04-17 4582
1919 Хүн төрөлхтөний түүхэн дэх 5 агуу нууц 2014-04-16 5349
1918 Хүүхэддээ эдгээр үгсийг хэлж болохгүй шүү... Эхчүүдээ! 2014-04-16 4522
1917 459 зорчигчтой онгоц живжээ 2014-04-16 4556
1916 Нүүрээ будахгүйгээр сайхан харагдах аргууд 2014-04-15 5308
1915 Хоёр настай хүүхдэд ДОХ-той цусаа өгсөн сувилагчийг шүүж байна 2014-04-15 4604
1914 Улаанбаатар , Пусан хотын хооронд шууд нислэг хийгдэнэ 2014-04-15 4480
1913 БИЕИЙН ДАРХЛААГ САЙЖРУУЛАХ АРГУУД 2014-04-14 4816
1912 7 хүүхдийн цогцостой хайрцаг олжээ 2014-04-14 4676
1911 Дөчин жил услаагүй шилэн лонхонд дүүрэн өвс ургажээ 2014-04-14 5001
1910 Дэлхийн хамгийн өндөр 10 цамхаг 2014-04-13 5023
배너신청
자생병원

배너신청