Бичлэгийн тоо 3,329

Хүн төрөлхтөний түүхэн дэх 5 агуу нууц


Алдагдсан Атлантида

Алдагдсан Атлантида бол хамгийн эртний бөгөөд хамгийн их сэтгэл гижигдсэн оньсогуудын нэг билээ. Хүмүүс бүр эрт үеэс эхлэн газар хөдлөлт эсвэл цунамийн улмаас живсэн гэх Атлантида тивийг эрж олохыг хүсэж байжээ.

Эртний Грекийн философич Платон: Атлантида бол Гибралтараас холгүй оршдог байсан өндөр хөгжилтэй соёл иргэншлийн өлгий нутаг бөгөөд уран барилга болон бусад хосгүй тансаг эд өлгийн зүйлээрээ алдартай гэж бичсэн байдаг. Түүнчлэн Атлантидагийн оршин суугчид ч асар үзэсгэлэнтэй хүмүүс байсан гэнэ. Тэнд Посейдоны сүм, төвлөрсөн хэрэм, суваг шуудуу байсан гэж үздэг байна.

Өнөөг хүртэл хэн ч, хаана ч, ямар ч хотыг олоогүй боловч ингэлээ гээд домог дууссангүй. Олон тооны түүхчид, судлаачид усан дорх хотыг олохоор хичнээн аялсан боловч Өмнөд Америкт ч, Грекийн арлуудын орчимд ч, Антарктикийн бүсэнд ч Атлантида хот байсан гэх ул мөр огт олдоогүй домог үргэлжилсээр л байгаа юм.


Хүний эрхтнээс бүтсэн намаг

Хүний эрхтэн буюу хүний биеэс бүтсэн намаг гэдэг нь Хойд Европын хүлэрт намгаас олдсон оршуулгын газар юм. Намганд оршуулагдсан цогцоснууд ялзралгүй маш сайн хадгалагдаж, арьс, дотор эрхтэн зэрэг нь огт өөрчлөгдөөгүй үлдсэн байна. Энд байгаа хэдэн мянган цогцсыг төмөр зэвсгийн үед хамруулж болно. Олон шинж тэмдгээр нь эдгээр хүмүүс алагдсан болохыг таамаглаж байгаа юм. Эд шашны зан үйлийн золиос, эсвэл гэмт хэргийн улмаас цаазлуулагсад ч байж болно. Гэхдээ л Герман, Ирланд, Их Британи, Нидерланд, Данийн нутгаас олддог эдгээр цогцоснуудыг хараад, яагаад хүмүүсийг ингэж олон мянгаар нь намагт хаях болсон шалтгааныг одоо хир нь тайлж чадахгүй байгаа юм.


Гэдэс хүүлэгч Джек

Дэлхийн бүх цаг үеийн хамгийн аймшигт алуурчин болох Гэдэс хүүлэгч хочтой Джекийн үнэн дүродоо хир нь тайлагдаагүй байгаа билээ. 1888 оны 8-11-р сард Лондонд олон хүний аминд хүрсэн Джек харгис аллага үйлдсэнийхээ төлөө хариуцлага хүлээсэн юм. Гэвч хэрэгтний жинхэнэ төрх, хохирогчдын тоо, аллага үйлддэг хэв маяг, цагдаагийнханд илгээдэг захиа зэрэг нь одоо ч учир битүүлэг хэвээр байна. Ийм тодорхойгүй байдлаас болоод янз бүрийн таавар, таамаглал үүсч хэргийн эзнээр хааны гэр бүлийнхэн, алдарт зохиолч Льюис Кэрролл, бүр нэг эмэгтэй хүртэл сэжиглэгдээд байсан билээ. Өлсгөлөнгийн үеэр эзэнт улсыг айдаст автуулж байсан тэр хүн ер нь хэн байсан юм бол?


Стоунхендж

Стоунхендж өнөө хир нь Английн Уилтшир гүнлэгийн Солсберийн хөндийд нууцлаг алдраа хадгалан жавхлан төгөлдөр оршсоор байгаа билээ. Энэ нь тус бүрдээ 6 тонны жинтэй олон тооны сийлмэл хөх чулуунуудыг дээр дээрээс нь давхарлан тавьсан бүтээл юм. Археологчдын үзэж байгаагаар энэ хөшөө МЭӨ 2500-3000 онд неолитийн үеийн хүмүүсийн гараар боссон байж болзошгүй юм. Стоунхенджийн зориулалт одоо ч бүхний анхаарлын төвд судлагдсаар байна. Энэ талаар маш олон янзын таамаглал бий. Нэг хэсэг судлаачид мөстлөгийн үеийн газар хөдлөлтийн үр дүн эсвэл техногенийн гайхамшиг гэж үздэг бол нөгөө хэсэг нь харь гарагийн бүтээл бөгөөд эмчилгээний увидастай гэдэг. Гэхдээ Стоунхендж бол булш бунхан байх гэдэг онол нилээд нийтлэг байдаг юм. 2008 онд энэ хавиас олдсон талийгаачдын чандарласан үлдэгдлийн нас Стоунхендж байгуулагдсан байж болох хугацаатай тохирч байгаа учир энэ нь хамгийн зөв хувилбар байх магадлалтай.


Артур хаан

Артур хаан, түүний чулуунд зоолттой илд, итгэлт шидтэн Мерлин, хөлөг баатруудын дугуй ширээний талаар нь олон тооны домог бий. Артур вангийн түүх англи дайчдын сэтгэл санааг өөдрөг байлгах зорилгоор зохиогдсон үлгэр бололтой. Бүх домог үлгэрүүд нь саксуудыг ялж, Англи, Ирланд, Исланд, Норвег, Галлчуудыг нэгтгэн, 6-р зуунд эзэнт улсаа байгуулсан Артур хааныг магтан дуулсан утгатай байдаг. Ийм хүн байсан гэх ямар нэг баталгаа байхгүй ч эрдэмтэд судалгаа хийсээр байгаа юм. 2-р зууны үед амьдарч байсан Римийн цэргийн жанжин Луций Арториус Кэстусийн зан чанартай олон талаар төстэй зохиомол дүр гэж олон эрдэмтэд үздэг. Хэдий тийм боловч Артур хаан бодит хүн байсан гэж баталдаг хүмүүс олноор бий.

Эх сурвалж: viva.mn
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8048608/50b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1929 Аргентинд 9 жилийн турш гараашид амьдарсан охиныг олж аварчээ 2014-04-20 4245
1928 Ходоодноос нь 12 гулдмай алт гаргав 2014-04-20 4311
1927 Ерөнхий сайд БНСУ-ын осолдсон иргэдэд эмгэнэл илэрхийлж цахилгаан утас илгээлээ 2014-04-19 4644
1926 Ходоодноос нь 12 гулдмай алт гаргав 2014-04-19 4105
1925 Тавтай унтахад тустай зөвлөмж 2014-04-18 4733
1924 Монголыг зорьсон орос хүүхдүүд алга болжээ 2014-04-18 4842
1923 Ерөнхийлөгч нэг ч машингүй Ерөнхий сайд хоёр машинтай 2014-04-18 4266
1922 Үсээ баярлуулмаар байвал хөргөгчөө онгойлгоорой бүсгүйчүүд ээ 2014-04-17 4576
1921 287 хүн ор сураггүй хэвээр байна 2014-04-17 4489
1920 Хоёрдугаар төрхийн эмч нар бүсгүйн эрхтнийг авснаа нуужээ 2014-04-17 4582
» Хүн төрөлхтөний түүхэн дэх 5 агуу нууц 2014-04-16 5349
1918 Хүүхэддээ эдгээр үгсийг хэлж болохгүй шүү... Эхчүүдээ! 2014-04-16 4522
1917 459 зорчигчтой онгоц живжээ 2014-04-16 4556
1916 Нүүрээ будахгүйгээр сайхан харагдах аргууд 2014-04-15 5308
1915 Хоёр настай хүүхдэд ДОХ-той цусаа өгсөн сувилагчийг шүүж байна 2014-04-15 4604
1914 Улаанбаатар , Пусан хотын хооронд шууд нислэг хийгдэнэ 2014-04-15 4480
1913 БИЕИЙН ДАРХЛААГ САЙЖРУУЛАХ АРГУУД 2014-04-14 4816
1912 7 хүүхдийн цогцостой хайрцаг олжээ 2014-04-14 4676
1911 Дөчин жил услаагүй шилэн лонхонд дүүрэн өвс ургажээ 2014-04-14 5001
1910 Дэлхийн хамгийн өндөр 10 цамхаг 2014-04-13 5023
배너신청
자생병원

배너신청