Бичлэгийн тоо 3,329
Нүүрээ будахгүйгээр сайхан харагдах аргууд
            

Нүүрээ будахгүйгээр оройн болзоонд явна гэж бидний хэн маань ч төсөөлөхгүй байх л даа. Тэгвэл бидний бэлдсэн “үзэсгэлэнтэй” зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.

1. Гоо сайхныг мэдэр /нүүрээ будаагүй үедээ/

Тиймээ, “байгалиараа” харагдах эхний алхам бол нүүрээ будаагүй үедээ өөрөөсөө дотоод гоо сайхан чанаруудаа харах юм. Өөртөө итгэлтэй байдал эмэгтэй хүнийг ямар ч makeup-аас илүү үзэсгэлэнтэй харагдуулдаг. Энэ бүхэн танаас л шалтгаана.  Та өөрийгөө сайхан харагдаж байна хэмээн бодон хүлээн зөвшөөрвөл бүх дэлхий тантай санал нэг байна гэсэн үг. Энэ амархан байгаа биз!

Нүүрээ будахгүйгээр нэг л тухгүй, өөртөө итгэлгүй санагдаж байгаа бол  аажмаар “шинэ” байгальтай дасан зохицох гээд үз. Жишээ нь хөнгөн будалт хийх, сормуус болон хөмсгөө тодотгох, өө дарагч хэрэглэх гэх мэт.

2.Чиний арьс хамгийн чухал нь

Нүүрээ будахгүй байна гэдэг нь арьсаа арчлахгүй байна гэсэн үг биш юм. Өдөр бүрийн арьс арчилгаа, чийгшүүлэлт, маск, тосоо хэрэглэх нь таны арьсанд тустай. Арьсны ихэнх “асуудал” нүүрээ үргэлж буддагтай холбоотой байдаг. Нүүрээ будахгүй байх нь арьсны чийгшлийг нэмэгдүүлдэг. Хэрэв таны арьс асуудалтай бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч эмчлүүлээрэй.

Та арьсандаа 7 хоногт 2-3 удаа маск тавь. Ингэхдээ өөрийнхөө арьсны онцлогт тохирсон маскыг гэрийн нөхцөлд бэлтгэвэл илүү хямд бас үр дүнтэй.

Өглөө болон оройд нүүрээ 10 секунд орчим цэв хүйтэн усаар шүршиж байвал нүхжилтэнд тустай юм шүү.

3.Чиний  хөмсөг

Бид будагны тусламжтайгаар нүүрнийхээ харьцааг өөрчилж, дэлхийн стандартад нийцэхийг хичээдэг, заримдаа бид өөрийнхөө байгаагаар яаж сайхан харагдахаа мартсан байдаг.

Хэрвээ та хөнгөн будахыг хүсэж байгаа бол өөрийнхөө байгалийн шинж чанаруудыг илүү тодруулах хэрэгтэй. Таны хөмсөгнөөс эхэлье! Орой болгон хөмсгөндөө оливын тос, коконат жимсний тос зэргийг түрхэж унтвал хөмсөгний ургалт сайжирна. Нүүрнийхээ онцлогоос шалтгаалан хөмсгөө засах хэрэгтэй ба youtube –ээс энэ тухай үзсэн ч болно шүү дээ.

Орчин үед хөмсөг шивэх үйлчилгээ дэлгэрсэн тул хэлбэрээ зөв тодорхойлуулаад байгалийн мэт харагдахаар шивүүлсэн ч болно.

Хөмсгөө ургуулах өөр нэг зөвлөгөөг хүргэе. Бүйлсний тосыг орой болгон унтахаасаа өмнө түрхэж унтвал хөмсөг хурдан ургана.

4. Эрүүл хүнс ба ус

Эрүүл хүнс хэрэглэх нь сайхан арьстай байхын нууц нь. Өдөр бүр шинэ ногоо, жимс хэрэглэх нь бидний арьсыг тэжээх арга юм.

Мэдээж бидний сайн найз бол ус! Өдөр бүр 8 аяга ус уухыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Ус уух нь таны арьсыг залуу, өнгөлөг харагдуулна.

5. Дур булаам уруул

Орой болгон урууландаа массаж хийж бай. Ингэхдээ элсэн чихэр, зөгийн балыг холиод урууландаа хэсэг байлгаад зайлаарай. Таны уруулыг зөөлхөн болгох байгалийн арга бол энэ.

6. Чин сэтгэлээсээ инээмсэглэ бас өөрийгөө хайрла

Инээмсэглэл чамайг нүүрээ будаагүй байсан ч үзэсгэлэнтэй харагдуулах болно!

Өөрийгөө хайла, өөрийгөө байгаагаар нь л хайрла, яагаад гэвэл бүсгүй та хосгүй үнэтэй бас үзэсгэлэнтэйг санаарай!

7. Чиний үс

Хэрвээ та нүүрээ будахгүйгээр сайхан харагдахыг хүсэж байгаа бол үсэндээ их анхаарал тавьж үсээ өнгөлөг байлгах хэрэгтэй.

Хэрвээ та үсээ тод өнгөөр будуулсан бол нүүрээ хэт их будаад ч хэрэггүй.  Өөрийнхөө үсний онцлогт тохирсон бүтээгдэхүүн хэрэглэж, үсэндээ маск тавьж бай. Үс сайхан бол зүс сайхан!

www.medeelne.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8046095/7d1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1929 Аргентинд 9 жилийн турш гараашид амьдарсан охиныг олж аварчээ 2014-04-20 4245
1928 Ходоодноос нь 12 гулдмай алт гаргав 2014-04-20 4311
1927 Ерөнхий сайд БНСУ-ын осолдсон иргэдэд эмгэнэл илэрхийлж цахилгаан утас илгээлээ 2014-04-19 4644
1926 Ходоодноос нь 12 гулдмай алт гаргав 2014-04-19 4105
1925 Тавтай унтахад тустай зөвлөмж 2014-04-18 4733
1924 Монголыг зорьсон орос хүүхдүүд алга болжээ 2014-04-18 4842
1923 Ерөнхийлөгч нэг ч машингүй Ерөнхий сайд хоёр машинтай 2014-04-18 4266
1922 Үсээ баярлуулмаар байвал хөргөгчөө онгойлгоорой бүсгүйчүүд ээ 2014-04-17 4576
1921 287 хүн ор сураггүй хэвээр байна 2014-04-17 4489
1920 Хоёрдугаар төрхийн эмч нар бүсгүйн эрхтнийг авснаа нуужээ 2014-04-17 4582
1919 Хүн төрөлхтөний түүхэн дэх 5 агуу нууц 2014-04-16 5349
1918 Хүүхэддээ эдгээр үгсийг хэлж болохгүй шүү... Эхчүүдээ! 2014-04-16 4522
1917 459 зорчигчтой онгоц живжээ 2014-04-16 4556
» Нүүрээ будахгүйгээр сайхан харагдах аргууд 2014-04-15 5308
1915 Хоёр настай хүүхдэд ДОХ-той цусаа өгсөн сувилагчийг шүүж байна 2014-04-15 4604
1914 Улаанбаатар , Пусан хотын хооронд шууд нислэг хийгдэнэ 2014-04-15 4480
1913 БИЕИЙН ДАРХЛААГ САЙЖРУУЛАХ АРГУУД 2014-04-14 4816
1912 7 хүүхдийн цогцостой хайрцаг олжээ 2014-04-14 4676
1911 Дөчин жил услаагүй шилэн лонхонд дүүрэн өвс ургажээ 2014-04-14 5001
1910 Дэлхийн хамгийн өндөр 10 цамхаг 2014-04-13 5023
배너신청
자생병원

배너신청