Бичлэгийн тоо 39

ЭЛЧИН САЙДЫН МЭДЭЭЛЭЛ

Уншсан 24658 vote 0 2013.04.09 21:55:56


 

       БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд миний бие томилогдож ирээд ажилдаа орсоор 2 сар болж байна.

    

БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдтэйгээ мэндчилж байгаадаа баяртай байна.

            

Солонгосын хойгийн өнөөгийн улс төрийн байдлын талаар санаа зовж манай олон иргэн ЭСЯ-ндаа хандаж байна. Үүнтэй холбогдуулан та бүхэнд санаа бодол, байр сууриа илэрхийлье.


Сүүлийн үед Хойд Солонгосын зүгээс цэрэг дайны агуулгаар ихээхэн хүчтэй мэдэгдлүүд хийж, талууд хариу цохилт хийхэд  бэлэн гэсэн утгаар хойгийн улс төрийн нөхцөл байдал төвөгтэй байгааг ЭСЯ маш сайн мэдэж, мэдэрч байгаа. ЭСЯ-ны хувьд дотоод гадаадын мэдээллийн бүхий хэрэгслээр дамжуулж байгаа мэдээнүүдийг нэн анхааралтай нягтлан үзэж, дүн шинжилгээ хийхийн хамт суугаа орныхоо Засгийн газар, албаны хүмүүстэй байнга уулзаж мэдээлэл авч, санал солилцож байна.


Эдгээрээс дүгнэн хэлэхэд өнөөгийн байдал нь мэдээлэл, суртал ухуулгын маш хүчтэй сөргөлдөөн мөн. Харин дайн, байлдааны нөхцөл бодитоор үүсээгүй, Хойд Солонгос үнэн хэрэгтээ зэвсгээр халдах, тэр тусмаа Өмнөд Солонгос байлдааны ямар нэг алхам түрүүлж хийхгүй гэдэг нь тодорхой байна. Ямар ч байсан Солонгосын хойг дээр дайн дэгдэх нөхцөл байдал бий болоогүй гэдгийг дотоод гадаадын улс төрийнхөн, батлан хамгаалахын мэргэжилтнүүд, эрдэмтэд судлаачид нэгэн дуугаар батлан хэлж байгаа юм.


Гэхдээ ямар нэгэн өдөөн хатгалга, алдаа гарахыг үгүйсгэхгүй. Гэлээ ч гэсэн байлдаан болж, та бүхний амь насанд аюул занал учрах хэмжээнд байдал хүндрэхгүй, БНСУ-ын зэвсэгт хүчин өөрийн улсаа бүрэн хамгаална гэж суугаа орны удирдлага мэдэгдэж байгаа.        


Монгол Улс, манай ЭСЯ суугаа орныхоо дээрх бэлэн байдал, байр сууринд эргэлзэх ямар ч үндэслэл байхгүй. БНАСАУ-ын тал ч гэсэн үүссэн нөхцөл байдалд ухаалгаар хандана гэж итгэж байна. Энэ байдлыг та бүхэн жирийн солонгос иргэдийн өдөр тутмын тайван аж байдал, ажил хөдөлмөртөө анхаарсан байдлаас ч харж байгаа. Тиймээс манай иргэд тайван байж, ажил сурлагадаа урьдын адил анхаарна уу гэж уриалъя.


ЭСЯ-ны хувьд иргэдтэйгээ байнга холбоотой байж, та бүхний санал хүсэлтийг бүхий л сувгаар хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах болно гэдгийг мэдэгдье.


ЭЛЧИН САЙД Б.ГАНБОЛД


2013 оны 4 дүгээр сарын 9

http://mongolembassy.com/

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/index.php?document_srl=7191453&act=trackback&key=ab8
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Уншсан
39 ЭСЯ-ны мэдээлэл ЭРЭЛ СУРАЛ Levi`s 12463
38 Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалт Levi`s 28585
» ЭЛЧИН САЙДЫН МЭДЭЭЛЭЛ Levi`s 24658
36 Олдсон баримт бичгийн жагсаалт file Levi`s 15728
35 АЖЛЫН БАЙР СОЛИХ ЖУРАМД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ Levi`s 17519
34 BNSU-d surch ajillaj amidarch bga Mongolchuudiin anhaarald file [5] Levi`s 31543
33 Сөүл глобал төвийн/Монгол Таун/ Солонгос хэлний сургалт [1] Korea News 25284
32 Гэрээт АЖИЛЧИН E-7 ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ [9] Дэлдэн 73127
31 Уг Хүмүүсийг БНСУ-д мэддэг болон харсан хүн байвал яаралтай Монгол Улсын ЭСЯ-нд мэдэгдэнэ үү. file Levi`s 66745
30 АЛГА БОЛСОН ЗАЛУУГ ХАЙЖ БАЙНА Эся. Levi`s 52662
29 НИЙТ ИРГЭДИЙН АНХААРАЛД!!! Levi`s 58425
28 шатрын тэмцээн file Levi`s 19303
27 Нутаг буцаж буй иргэдэд зориулсан сургалт явагдаж байна GAHIT_KOREA 29482
26 АЖЛЫН БАЙРАА СОЛЬЖ БУЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ӨДӨРЛӨГ БОЛНО file GAHIT_KOREA 23306
25 Хос соёлт гэр бүлийнхэнд чиглэсэн үйлчилгээ LABOR ATTACHE 44875
24 "Зөвлөгөө өгөх явуулын үнэ төлбөргүй үйлчилгээ" LABOR ATTACHE 47418
23 Сургалт зохион байгуулах тухай LABOR ATTACHE 42774
22 ИРГЭДИЙН АНХААРАЛД LABOR ATTACHE 55987
21 Иргэн ТАНАА- ЭЛЧИН САЙДАД хандсан Иргэн ТАНЫ захидалын хариу [7] LABOR ATTACHE 72603
20 ЭСЯ нь ОНЦ БАЙДАЛ ҮҮССЭН ҮЕД LABOR ATTACHE 62162
19 근로복지공단 Үйлдвэрлэлийн ослын даатгалын талаар LABOR ATTACHE 24544
18 НХХЯ-ны сайдтай хийх уулзалт ярилцлага LABOR ATTACHE 32817
17 ТА БҮХЭНД ОЙР ГЛОБАЛ ТӨВ LABOR ATTACHE 37941
16 АВТОМАШИН admin 48389
15 Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох зарим өөрчлөлтийн талаар... [2] LABOR ATTACHE 58870
14 Хөдөлмөрийн яамны салбар газар биржийн байршлын тухай LABOR ATTACHE 36637
13 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2009 онд LABOR ATTACHE 51361
12 Хөдөлмөрийн хуулинд орж буй зарим өөрчлөлтийн тухай LABOR ATTACHE 44246
11 Оюутнуудын ажиллах эрх LABOR ATTACHE 47295
10 Барилгын салбарт хэрэглэгдэх ослын даатгалд өөрчлөлт орсон тухай LABOR ATTACHE 34273
9 Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох өөрчлөлтийн талаар LABOR ATTACHE 42482
8 Биеийн байцаалт аяны тухайд file [1] LABOR ATTACHE 51157
7 Гэрээт ажилчдын хугацааг сунгаж ажиллуулах тухай LABOR ATTACHE 53670
6 Эрүүл мэндийн даатгал ба гадаад ажилчид LABOR ATTACHE 40769
5 Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр авах тухай LABOR ATTACHE 38426
4 Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх (F-2)авах журам(солонгос эх хувь) file LABOR ATTACHE 44641
3 Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх авч болох тухай file [1] LABOR ATTACHE 58747
2 Аж үйлдвэрийн хүний нөөцийн газар зөвлөж байна. LABOR ATTACHE 41108
1 Солонгосын Хөдөлмөрийн хуулинд хөдөлмөрийн хөлсний талаар LABOR ATTACHE 51427