Бичлэгийн тоо 83
Газар зүйн ялгаваргүй үнэ тарифт шилжих гэрээ, хөдөө орон нутагт интернэтийн үнийг хямдруулах баримт бичигт холбогдох албаны хүмүүс өчигдөр Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газарт гарын үсэг зурлаа. Ингэснээр харилцаа холбооны салбарт бүх төрлийн ярианы үйлчилгээ хот, хөдөө ялгалгүй адил болж, хөдөө орон нутагт интернэтийн үнэ дөрөв дахин хямдарна гэсэн үг юм.
 
Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус газарт зочилж, салбарын ажил байдалтай танилцав. Ерөнхий сайд хэлэхдээ "Мэдээллийн технологийн салбар бол цаг хугацаа, газар нутгаас үл хамаарч, даяаршсан нөхцөлд үйл ажиллагаа явуулах боломж олгодог давуу талтай. Технологийн хөгжлийн энэ давуу тал болон оюунлаг чадвараа ашиглаж, эдийн засгийн өсөлтөд оролцох боломж бидэнд бий. Мэдээллийн технологийн тусгай боловсрол олгох дунд сургууль байгуулах, энэ чиглэлээр магистр, докторт сургах боломж олгох хэрэгтэй. Төрөөс технологийн салбарыг түшиглэн, мэдлэгт тулгуурласан салбар бий болгох зорилтыг дэмжинэ. Яам, агентлаг бүр 21 аймагт холбогдох мэдээллийн төв байгуулж байгаа нь үрэлгэн явдал учир бүгдийг нь нэгтгэх шаардлагатай. Мөн дэлхий нийтээр радио, телевизийг тоон технологид шилжүүлж байгаа өнөө үед бид зохион байгуулалтын арга хэмжээ авах ёстой. Төрийн мэдээллийн санг нэгдсэн журмаар бүрдүүлж, мэдээлэл, аюулгүй байдлыг хангах асуудал чухал байна. Банк санхүү, халамжийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг нэгдсэн системд оруулах хэрэгтэй байна гэлээ. Эцэст нь энэ газрын удирдлагуудтай холбоотой хэвлэл мэдээллээр "Шударга бус үйл ажиллагаа явуулж, нэг компанийг онцгой дэмждэг, тендерийг хуулийн дагуу явуулдаггүй" гэх зэрэг мэдээлэл гарч байгаад анхаарах хэрэгтэйг сануулсан юм.
 
Энэ үеэр Мэдээлэл, харилцаа холбоо технологийн газрынхан тус салбарт гарч байгаа ахиц дэвшлийг мэдээлж, хүндрэл, бэрхшээлийн талаар санал бодлоо илэрхийлж байлаа. "Монгол шуудан" компанийн захирал О.Шаалуу "Манай компани одоогоор ашигтай ажиллаж байгаа ч үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргах үүднээс шууданг цахимжуулах хэрэгтэй байна. Ховд аймгийн Дарви суманд нэг сонин хүргэхэд 224 төгрөгийн зардал гаргадаг. "Монгол шуудан" компани өөрийгөө аваад явах хөрөнгийн эс үүсвэр алга" гэсэн бол "Сити нэт" компанийн төлөөлөл хэлэхдээ "Дулааны шугам сүлжээ, зам засвар гээд дундын ажил үйлчилгээ хийж байгаа хүмүүс шилэн кабель таслах зэрэг хохирол их учруулах юм. Үүнийг хариуцах эзэн алга. Манай компани хэрэглэгчийнхээ хохирлыг зохих ёсоор барагдуулдаг. Цаашид иймэрхүү хөндлөнгийн зүйлд буруутай эзнийг олж, хариуцлага тооцдог болвол "нэргүй" хохирол багасна" гэлээ.
 
"Бизнесийн орчны шинэчлэлийн жил"-ийн хүрээнд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрынхан цахим харилцааг зохицуулах, мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль батлуулах, цахим худалдаа, иргэний бүртгэл, хаягжилтийн гээд төрийн мэдээллийн нэгдсэн системтэй болохоор төлөвлөөд байгаа. Мөн тусгай зөвшөөрөл авах, цуцлах талаарх мэдээллийг ил тод байлгах, иргэдээс төрийн байгууллагад ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах нэгдсэн системтэй болохыг зорьж байна.
 
Үүнээс гадна БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр 148 суманд интернэтийн сүлжээ хүргэх төсөл хэрэгжүүлээд байгаа. Үүрэн холбооны хэрэглэгч 2,1 сая болж, бүртгэлтэй интернэт хэрэглэгчийн тоо 450 мянга болжээ. Тус салбарт 400 гаруй байгууллага ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний есөн хувийг бүрдүүлэх болсон. Өнгөрсөн онд гэхэд улсад 49,1 тэрбум төгрөгийн татвар төлж, долоон мянга гаруй хүнийг ажлын байраар хангаад байгаа аж. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зөөврийн компьютерээр хангах хүрээнд хөдөө орон нутгийн 7524, нийслэлийн 3337 хүүхдийг зөөврийн компьютертэй болгож, интернэтийн олон улсын хэд хэдэн гарцтай болж, үнэ нь 2-3 дахин буурсан зэрэг ахиц дэвшил, амжилтаа дүрс бичлэгээр харууллаа.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2688918/272/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг imagefile [1] [Level:30]id: id: Levi`s 2010-01-21 5902
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [4] [Level:7]monh-monk 2010-04-16 2948
81 Хакухо хуримлалаа image [4] [Level:30]id: id: Levi`s 2010-02-23 2576
» Бүртгэлтэй интернэт хэрэглэгчийн тоо 450,000-д хүрчээ [Level:30]id: id: Levi`s 2010-01-22 1622
79 Ховд аймагт 80 мянга гаруй толгой мал хорогджээ image [Level:30]id: id: Levi`s 2010-01-07 2041
78 Сайн байна уу 2010 он, сааталгүй морил Монгол эх нутагт минь imagefile [Level:30]id: id: Levi`s 2010-01-01 3136
77 МОНГОЛ УЛСЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР ӨМНӨД СОЛОНГОСЫН “ФИНАНСИАЛ ТАЙМС” СОНИНД ӨГСӨН ЯРИЛЦЛАГА /2009.12.24-ний дугаар/ [Level:30]id: id: Levi`s 2009-12-30 3282
76 Эх орны хишиг ба Цагаан сарын төсөв image [Level:30]id: id: Levi`s 2009-12-29 1756
75 Ц.Элбэгдорж: Үзэг сэлэмнээс хүчтэй болсон цагт, сайн цаг оршино гэж би итгэдэг image [Level:30]id: id: Levi`s 2009-12-28 1618
74 Мөнгөний томуу Монголыг нөмөрлөө image [1] [Level:30]id: id: Levi`s 2009-12-21 2072
73 2010 он намуудын их задралын жил болно image [Level:30]id: id: Levi`s 2009-12-18 2601
72 РДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 20 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА imagefile [4] [Level:30]id: id: Levi`s 2009-12-10 4408
71 Хотын агаарын бохидлыг бууруулах цогц бодлого боловсруулна image [1] [Level:30]id: id: Levi`s 2009-12-09 2357
70 Хотынхон шинэ жилийн баяр тэмдэглэхгүй file [2] [Level:30]id: id: Levi`s 2009-12-08 5032
69 Гарцаар гараагүй явган зорчигчийг 30-50 мянган төгрөгөөр торгоно file [2] [Level:30]id: id: Levi`s 2009-12-04 2782
68 Эдийн засгийн хямрал бидэнд сургамж боллоо image [Level:30]id: id: Levi`s 2009-12-04 2888
67 МОНГОЛ ОЮУТНУУДЫН ТАНИЛЦАХ _ДЭШЛЭГ imagefile [4] [Level:8]ADVertisement 2009-11-23 4063
66 Ерөнхий сайд С.Баяр ажлаа өгөх болсноо мэдэгдлээ imagefile [Level:30]id: id: Levi`s 2009-10-27 4994
65 Дэлхийн яруу найргийн “Алтан титэм”-ийг Монгол хүн хүртлээ imagefile [4] [Level:30]id: id: Levi`s 2009-10-06 6437
64 Монголчууд дэлхийн урлагийн олимпоос дөрвөн алт хvртлээ image [2] [Level:30]id: id: Levi`s 2009-09-15 6966
63 Өнгийн цэцгээр чимж, хонхон дуугаар хөг нэмсэн есөн сарын нэгэн image [Level:30]id: id: Levi`s 2009-09-01 6418
62 ОХУ-ын ерөнхийлөгч Д.А.Медведев: Бид түүхээ мартаж, бас өөрчилж болохгүй imagefile [Level:30]id: id: Levi`s 2009-08-27 6508
61 Д.Медведев: Их өрийн 98 хувийг тэглэсэн image [Level:30]id: id: Levi`s 2009-08-26 6359
60 ҮЕРИЙН АЮУЛ ДАХИН ЗАНАЛХИЙЛЛЭЭ image [Level:30]id: id: Levi`s 2009-07-22 8031
59 Үер бууж, олон хүний амь эрсдлээ /фото сурвалжлага/ image [Level:30]id: id: Levi`s 2009-07-18 8540
58 Питер Морроу: Зээл олгохоо эрчимжүүлж, банкны зээл сэргэв image [Level:30]id: id: Levi`s 2009-07-06 7692
57 Өнөөдөр-Долоон сарын нэгэн file [Level:30]id: id: Levi`s 2009-07-01 7748
56 Б.Дамчаа агсан дуулсан дуугаараа үдүүлэн тэнгэрийн орноо заларлаа imagefile [Level:30]id: id: Levi`s 2009-06-29 9602
55 Тэр сэтгэл амар тэнгэрийн оронд заларлаа image [1] [Level:30]id: id: Levi`s 2009-06-26 8088
54 Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монгол улсын нийт иргэдэд хандан хэлсэн үг / видео/ imagemoviefile [4] [Level:30]id: id: Levi`s 2009-06-18 10338
53 Хуртай зэрэгцсэн их дүйчин өдөр imagefile [1] [Level:7]Munkh-munkh 2009-06-07 9654
52 Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн ялагчид тодорлоо image [Level:6]id: adminadmin 2009-06-01 9043
51 АРДЧИЛСАН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ТОДОРЛОО imagemoviefile [2] [Level:30]id: id: Levi`s 2009-05-25 13892
50 ХАНА БАНК МОНГОЛЧУУДАД ВОНЫ ДАНС НЭЭЖ, CHECK КАРТ ОЛГОНО imagefile [1] [Level:30]id: id: Levi`s 2009-05-15 10853
49 Гадаад харилцааны Сайд С. Батболд иргэдтэй уулзалт хийнэ. imagefile [Level:30]id: id: Levi`s 2009-04-13 10763
48 Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорхой боллоо image [8] [Level:6]id: adminadmin 2009-04-06 10699
47 Зээл төлөх график [Level:30]id: id: Levi`s 2009-03-20 10850
46 Найман шарга энтернэшнл” компанийн БНСУ дахь ажилтнуудыг шалгаж эхэлжээ image [2] [Level:30]id: id: Levi`s 2009-03-17 16891
45 Эхлээд нэмэх, хасах, дараа нь үржүүлэх эцэст нь хуваах үйлдлүүд хийцгээе! [3] [Level:6]id: adminadmin 2009-02-20 9900
44 Төрийн албан хаагчийн цалин 20-30 хувиар буурна [3] [Level:6]id: adminadmin 2009-02-19 9992
43 Д.Чойжамц: Монголын цагаан сар хоёрдугаар сарын 25-нд болно [3] [Level:6]id: adminadmin 2009-01-20 9985
42 Баяраа лай, балгахаа архидалт болгохгүй юмсан, монголчууд аа [2] [Level:6]id: adminadmin 2009-01-20 10069
41 Гачигдал хомсдолын жил айсуй [2] [Level:6]id: adminadmin 2008-12-31 9765
40 Нийслэлчүүд шинэ жилээ хэрхэн угтах вэ? [Level:6]id: adminadmin 2008-12-31 10355
39 БНСУ-д хараар амьдрагчдыг буцаах баривчилгаа ширүүсчээ [2] [Level:30]id: id: Levi`s 2008-12-19 15782