Бичлэгийн тоо 139
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үг

-Миний Монголын сайн нэр, суу алдар мандан бадрах болтугай-

Сайн байцгаана уу
Эрхэм хүндэт ард иргэд ээ

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах нь хүн бүрт ер бусын сэтгэгдэл төрүүлдэг.

Аливаа он цаг нь тухайн үед амьдарч буй хүмүүсийн амьдралын тусгал болж үлддэг. Улирч буй 2009 он ч ялгаагүй. Хэдхэн хормын дараа Монголчууд та бидний хамтын бүтээл болсон эдүгээгийн 2009 он түүх болж үлдэнэ.

Өнгөрч буй онд хамгийн олон хос хуримлаж, бас сүүлийн хорин жилийн түүхэнд хамгийн олон шинэ хүн Монголд мэндэлжээ. 2009 онд Монгол улс 68 мянган шинэ иргэнээр бүл нэмжээ. Энэ онд олон мянган 6-н настнууд анх удаа сургуулийн алтан босгоор алхсан бол, мөн олон мянган залуус сургуулиа төгсөж ажил амьдралын их гараанд хөл тавьжээ.

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр хичээж зүтгэсэн олон монголчууд амжилтын эзэд болцгоожээ. Тэдний дотроос манай спорт урлагийнхан, уран бүтээлчид, чөлөөт үйлдвэрлэгчид өнгөтэй байлаа. Манай тариаланчид атар газар эзэмшсэнийхээ хагас зууны ойг арвин ургац, өндөр амжилтаар угтлаа. Халх голын ялалтын түүхт 70 жилийн ой тохиож ард иргэд маань ахмад үеийнхнийхээ баатарлаг, гавъяат үйлсийг бахархан тэмдэглэлээ. Монголчууд ардчилсан түүхэн сонголтоо баталгаажуулж, ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг Монгол түмний нийтлэг ололт, үнэт зүйл, үндэсний бахархал болгож олон жилийн хуваагдалдаа цэг тавьж чадлаа. Ардчилал, эрх чөлөөнийхөө ололтыг газар бүр агуулгын хувьд баталгаажуулан бэхжүүлэх их ажил үргэлжилсээр байна.

Өнгөрч байгаа онд эдийн засгийн хямрал, дэлхийн дулаарал, олны сэтгэлийг түгшээсэн түгээмэл хүндрэл сорилтууд ч биднийг тойрсонгүй. Гэхдээ Монголчууд энэ бүхнээс сургамж авч, Монгол хүн Монголоо дэмжин улсаараа урагшлахын үлгэр дууриаллыг бас үзүүллээ. Монголын ард түмний аж амьдралыг дээшлүүлэх, эдийн засгийн боломж хүчин чадлыг огцом нэмэгдүүлэх, ард иргэдийнхээ эд баялагтаа эзэн байх эрхийг баталгаажуулахад чиглэсэн зарим чухал шийдлүүд гарч, гэрээ хэлцлүүд батлагдлаа.

Цаашид Монгол түмний нийтлэг эрх ашиг, хөгжил дэвшилд хувь нэмэр болох олон сайн шийдэл, олон бүтээн байгуулалт өрнөнө гэдэгт итгэлтэй байна.

Дэлхий хэмээх нэгэн гэр бүлийн хүндтэй, нэр төртэй, бүрэн эрхт гишүүний хувьд Монгол Улс ч олон улс, хүн төрөлхтний анхаарал татсан чухал асуудлаар байр сууриа илэрхийлж идэвхтэй ажиллаа.

Ирж буй 2010 онд Монголынхоо сайн нэрийг, аав ээжийнхээ сайхан алдрыг, ус нутгийнхаа нэр төрийг хүн бүр сайнаар гаргаж, өндөрт өргөнө гэдэгт би итгэж байна.

Азай буурал ахмадууддаа, алаг бяцхан үрсдээ Монгол гэдэг нэгэн айлын нийт аав ээж, ах дүү, охид хөвгүүддээ ирж байгаа шинэ оны мэнд хүргэе.

Хоёр оны зааг дээр шинэ хүн өлгийдөж байгаа эх баригчдад, ээлжийн ажилтай байгаа хүн бүрт, газар газар алба хааж байгаа цэрэг дайчиддаа шинэ оны мэнд хүргэе. Малчид, тариаланчид, багш, эмч, ажилчид, төрийн түшээд, оюутан залуус, гадаад дотоод хаана ч бай шинэ оноо угтаж байгаа нийт иргэддээ шинэ оны мэнд хүргэе. Амьдралын хүнд хүчрээс шалтгаалан шинэ оноо сэтгэл хангалуун угтаж чадахгүй байгаа хүмүүст шинэ жилийн гал халуун мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Өөрийн улс орон, байгууллагаа төлөөлөн манай оронд ажиллаж амьдарч байгаа дэлхийн олон орны иргэдэд, манай улсыг дэмжин тусалж, хамтран ажиллагч нийт хүмүүст шинэ оны нөхөрсөг, халуун мэнд хүргэе. Happy New Year.

Одоо та бүхэн оргилуун дарсаа бариарай. Бие биендээ баяр хүргээрэй. Сайхан ерөөл хэлээрэй. Энхрий бяцхан үрсээ үнсээрэй. Аав ээж, өвөө эмээ, настан буурлууддаа баярлалаа гэж хэлээрэй. Хол газар яваа нэгэндээ, дотнын хүмүүстээ шинэ оны мэнд хүргээрэй.

Та бүхний зарим нь шинэ оны баяраа тэмдэглэсэн, зарим нь одоо тэмдэглэж байгаа байх. Харин бид бүгдээрээ одоо шинэ оноо угтан авах гэж байна. Шинэ оны баяраар хүн бүр бие биендээ сайхан ерөөл өргөж, билэгтэй үгс хэлэлцдэг. Одоо гарч буй шинэ-2010 он хүн бүрийн, та бүхний бие биендээ хандаж хэлсэн ерөөл, билэг бүхэн биелсэн, Монгол түмний хийморь өөдөө сайхан жил байх болтугай. Шинэ оны мэнд хүргэе. Аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Миний Монголын сайн нэр, суу алдар мандан бадрах болтугай. Баяртай 2009 он, Сайн байна уу 2010 он. Баярлалаа.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2611548/972/trackback

[Level:0]xovorxon

2010.01.16 17:50:11
*.213.239.228

Erunxiilogchuu   baga  ideerei 

[Level:1]yongung

2010.01.19 22:29:15
*.203.140.234

hovorhon guluguu! chi huniig uurteigee zuirlej bitgii bodoj bai za!

[Level:0]munkoojeonju

2010.01.22 16:22:28
*.127.76.112

2 eregtei ondor tsalintai ajil d avna gereeeniih bh estoi utas 010 7549 8002

[Level:9]id: mgldevochkamgldevochka

2010.02.17 15:12:32
*.162.52.107

bj bgaag ni yag xujaa   ...... mgl ex orniig mini xudaldsan muu novsh ...........

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Солонгост амьдарч буй Монголчуудын Наадам2010 imagemoviefile [27] [Level:30]id: id: Levi`s 2010-06-16 20188
Зарлал ӨНДӨР ШАГНАЛТАЙ ТЭМЦЭЭН imagefile [1] [Level:6]id: adminadmin 2010-08-19 2417
Зарлал Сөүл хотын захиргааны дэргэдэх 120 Дасан кол төвийн танилцуулга [10] [Level:10]id: Seoul News 2010-04-02 13012
Зарлал Солонгос улс руу 2012 оноос хурууны хээгээр нэвтэрдэг болно. [12] [Level:30]id: id: Levi`s 2010-04-15 13632
Зарлал СОЛОНГОС УЛСАД ОД БОЛОХЫГ ХҮССЭН ХҮМҮҮСТ image [Level:6]id: adminadmin 2010-09-03 149
Зарлал Сөүл Глобал Төвийн “Бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт” [Level:10]Korea News 2010-08-25 783
Зарлал 2010 0ны 5 сарын 6 -с эхлэн 8 сарын 31 хүртэл ,солонгос улсад хууль бусаар ажилллаж амьдарч буй гадаадын иргэдийг эх оронд нь албадан буцаана. image [35] [Level:30]id: id: Levi`s 2010-05-03 23888
Зарлал ХҮН АМЫН ТООЛЛОГОТОО ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА imagefile [Level:6]id: adminadmin 2010-08-19 1671
Зарлал Гадаад иргэдэд хамааралтай хуулын өөрчлөлтүүдээс [1] [Level:10]id: Seoul News 2010-05-26 8393
Зарлал Гу Үн Мам кардны тухай seoul120dasankoll [Level:10]id: Seoul News 2010-06-15 6104
93 Олон соёлт гэр бүлийн хүүхдүүдийн хүслийг биелүүлэх [1] [Level:10]id: Seoul News 2010-04-14 3515
92 Гадаад иргэдийн хуучин барааны яармаг худалдаа [1] [Level:10]Korea News 2010-04-13 4424
91 ZIOZIA Монгол сайтын нээлтэнд баяр хүргэе. moviefile [Level:8]ADVertisement 2010-04-09 4226
90 ИНЧОН ХОТЫН ГАДААД АЖИЛЧДЫГ ДЭМЖИХ ТӨВ [2] [Level:6]id: adminadmin 2010-04-06 5490
89 Гадаад жолооны үнэмлэхийг Солонгос жолооны үнэмлэхээр солих [8] [Level:10]id: Seoul News 2010-04-05 6131
88 Мэргэжилийн үнэмлэх олгох сургалт [2] [Level:10]id: Seoul News 2010-04-04 5346
87 너무나 감동해서 칭찬드립니다... [7] [Level:10]id: Seoul News 2010-04-02 4892
86 Seoul City Tour автобус [Level:10]id: Seoul News 2010-04-02 4236
85 САНАЛААА ҮЛДЭЭГЭЭД НОМ АВААРАЙ~ file [39] [Level:6]id: adminadmin 2010-03-26 5533
84 외국의료인진료코디네이터 양성과정 몽골 교육생 모집 (전액국비지원) : 한국보건복지인력개발원 imagefile [10] [Level:8]ADVertisement 2010-03-12 6283
83 Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе! image [2] [Level:30]id: id: Levi`s 2010-03-08 6542
82 Эх орондоо эзэн байцгаая, хүмүүс ээ image [Level:30]id: id: Levi`s 2010-03-04 4371
81 Kim Yu-na wins gold and sets new world record imagefile [5] [Level:8]ADVertisement 2010-02-26 6236
80 Улаанбаатар хотоос 180 км зайд хоёр солир унажээ imagefile [6] [Level:30]id: id: Levi`s 2010-02-23 6288
79 Гадаад иргэдийг хөлслөн ажиллуулах хуулийг хэрэгжүүлэх журам, өөрчлөх төлөвлөгөө moviefile [1] [Level:8]ADVertisement 2010-02-17 7689
78 Иргэний харьяалалтай болох ярилцлагын шалгалт moviefile [3] [Level:8]ADVertisement 2010-02-16 7796
77 УЛСАНД УГЖ ДУУЧИН С.ЖАВХЛАН ТОГЛОНО image [6] [Level:6]id: adminadmin 2010-02-14 5538
76 SUWON HOTIIN TSAGAAN SAR image [1] [Level:8]ADVertisement 2010-02-05 5981
75 СОЛОНГОСЫН СОЁЛЫН СУРГАЛТ file [1] [Level:8]ADVertisement 2010-01-28 5388
74 Шинийн 1-н хоёр өдөр тохиожээ imagefile [1] [Level:30]id: id: Levi`s 2010-01-21 7509
73 ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД АНХ УДАА CHINA UNIONPAY ЮАНИЙ КАРТ НЭВТРҮҮЛЛЭЭ imagefile [1] [Level:6]id: adminadmin 2010-01-10 7020
72 Бурхан хүн танаас гуйж байна imagemoviefile [5] [Level:30]id: id: Levi`s 2010-01-06 16519
» Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үг imagefile [4] [Level:30]id: id: Levi`s 2010-01-04 6888
70 H1N1-ийн вакцин 60 ам.доллараар үнэлэгдэж байна imagefile [1] [Level:30]id: id: Levi`s 2010-01-04 5720
69 Солонгосын цагаач иргэдийн эрүүл мэндийн нийгэмлэгийн 10 жилийн ой moviefile [2] [Level:8]ADVertisement 2009-12-18 9587
68 Шууд очиж үзэх үйлчилгээ movie [3] [Level:8]ADVertisement 2009-11-26 10911
67 Гэр бүл болсон цагаач иргэн ч гэсэн давхар иргэншилтэй байх боломжтой movie [3] [Level:8]ADVertisement 2009-11-26 12334
66 Монгол иргэдийн анхааралд imagefile [7] [Level:30]id: id: Levi`s 2009-11-21 27699
65 Сөүл Инчоны нутаг дэвсгэр дэх цагаач иргэдийн дууны наадам movie [1] [Level:8]ADVertisement 2009-11-18 11905
64 Бүртгэлгүй цагаач ажилчны асуулдлыг хэлэлцэх movie [9] [Level:8]ADVertisement 2009-11-18 14633
63 Үнэгүй тараана- Солонгос хоол хийх аргын заавартай 2010оны календар imagefile [9] [Level:8]ADVertisement 2009-11-12 15289
62 БҮЧОНЬ ХОТОД ЗОХИОГДСОН МОНГОЛ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УУЛЗАЛТ [2] [Level:8]ADVertisement 2009-11-11 11234
61 Солонгосын цагаач ажилчин нь нэг удаагийн хэрэгцээ? moviefile [Level:8]ADVertisement 2009-11-11 13885
60 Хилээр нэвтрэх үед амьтан, ургамалыг хянаж шалгах тухай moviefile [Level:8]ADVertisement 2009-11-11 11173
59 Солонгос Дахь Урлагийн Анх Дугаар Их Наадам imagefile [10] [Level:8]ADVertisement 2009-11-10 10320
58 Гахайн ханиадны тархалтаас сэргийлэх арга хэмжээ imagefile [3] [Level:8]ADVertisement 2009-11-05 13335
57 축산농가 외국인 근로자 방역지침 imagefile [Level:8]ADVertisement 2009-11-05 11235
56 үнэ төлбөргүй зөвлөгөө file [1] [Level:8]ADVertisement 2009-11-05 11785
55 Солонгос – ILO(олон улсын хөдөлмөрийн байгууллага)цагаач хөдөлмөрчдийг урих сургалт moviefile [Level:8]ADVertisement 2009-11-04 11268
54 대한민국 국회방송 출연 섭외 file [Level:8]ADVertisement 2009-11-03 9526
53 Солонгос хэлний багш бэлтгэх богино хугацааны сургалт. moviefile [1] [Level:8]ADVertisement 2009-11-02 12378
52 Шинэ Ерөнхий сайд тамгаа хүлээн авав imagefile [Level:30]id: id: Levi`s 2009-10-30 12137
51 Гэрээний хугацаа дахин сунгах тухай хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт орлоо. [5] [Level:8]ADVertisement 2009-10-28 18208
50 Хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоон дахь дахин ажиллуулахыг хэрэгжүүлэх явдал moviefile [1] [Level:8]ADVertisement 2009-10-28 14094