Бичлэгийн тоо 2,391

Монгол үндэстний хувцас

Уншсан 44219 vote 0 2009.06.30 17:06:35

Монгол үндэсний хувцас

Аливаа ард түмний эд өлгийн соёлын нэгэн дурсгал нь хувцасны соёл мөн билээ. Түүнд тухайн иргэн зоны угсаатны өвөрмөц дүр төрх тод тусдаг байна. Монголчууд түүхийн урт удаан хугацаандаа өөрийн түүх, соёлыг бүтээнгээ үндэсний өвөрмөц хувцас, гоёлыг бий болгожээ. Монгол үндэсний хувцас нь монгол орны цаг уур, хүн ардын эрхлэн буй аж ахуй, хэв шинж, дадсан зан суртал, эрхэмлэж заншсан сэтгэцийн үнэлэмж, дээдлэн хүндэлдэг соёлын хүрээ, дагаж ирсэн нийгмийн хэв журамтайгаа нягт уялдсан онцлогтой ажээ. Иймээс хувцасны судалгаа нь түүх угсаатны зүйн шинжилгээнд чухал байр эзэлдэг юм. Түүхийн ёурвалж мэдээнээс үзвэл, монголчууд эртнээс нааш хувцасны хууль гаргаж, харьяат улсын дотор журамлан мэдүүлж, даган мөрдүүлсээр иржээ. Монгол газар анхны төр байгуулсан Хүннү нар өөрийн хувцасны хуультай байсны дээр Киданчууд 928 онд Ляо улсыг байгуулаад мөн хувцасны дүрэм зохион хэрэгжүүлсэн байна. Монголын эзэнт гүрний цагт их хаан Мөнх 1252 онд, Хубилай 1275 онд тус тус хувцасны тухай хууль гаргаж хувцасны хэв маягийг тогтоожээ.

Монгол оронд явуулсан олон удаагийн эрдэм шинжилгээний судалгаагаар илрүүлсэн эрт хожмын хүн иргэний хувцас хунар, гоёл зүүсгэл, зэр зэмсгийн талаархи баялаг хэрэглэгдэхүүн нь бичгийн болон угсаатны зүйн судалгааны баримтаар амьдруулан эртний Монголчуудын хувцасны хэв маягийг нөхөн сэргээх биет дурсгал болж чадна. 20 дугаар зууны 21 онд мандсан Ардын хувьсгалаас өмнө үед Монгол эрдэмтэн, сэхээтэн хүмүүс монгол хувцасны талаар сонирхон бичиж үлдээсэн нь зүйл нэлээд буй нь хувцасны түүхийг ойлгоход түшиц хэрэглэгдэхүүн болж байна.

Монгол хувцасны тухйад хуучин өтгөсийн туурвисан нэлээд бүтээл байдгаас дурьдвал. Гэлэн Дорж "Эхнэрийн хувцас, чимэг хийгээд ер байдал дурьдсан заншлаар  байх ба ёс бусыг хорьсон бичиг", ардын хувьсгалаас хойш 1930-аад онд Монгол Ард Улсын бичгийн хүн, угсаатны зүйч Г. Бадрах "Монгол хувцасны эртний өгүүлбэр" хэмээх зохиол туурвижээ,  урлаг судлаач Х. Нямбуу 1978 онд "Орчин үеийн монголын заншил, ёс горимын төлөвшил", 1993 онд "Монгол хувцасны түүх" номо о бичиж туурвижээ.

Монгол хувцсыг шинжлэн зурах талаар өвөө маань Ү. Ядамсүрэн 1950-иад оноос чармайн оролдож, монголын олон ястны хувцас гоёлын тоймыг зуран "БНМАУ-ын ардын хувцас" гэсэн гар зургийн цомгийг 1967 онд нийтлүүлсэн, Богд хаант улсын үеийн ямбаны хувцсыг ялган зурж "Монголын хуучин зэрэг дэвийн хувцас" гэсэн цомгийг бүтээжээ, мөн монгол цамын баг өмсгөлийн бүрэн зургийг зурж цомог гаргажээ. "Монгол үндэсний хувцас" цомгоос  нь зураг  орууллаа

                    

     барга  эхнэр                                                   дархад

                 

буриад эмэгтэй                                           буриад эрэгтэй

 

баяд

                

        дарьганга                                                         дөрвөд

     

        эрд гарсан хуучин цагийн хувцастай бүсгүй             

                  

                     халх эхнэр                                        халх эрэгтэйн өвлийн хувцас


         

 

казак 

      

хотон                                            мянгад

        

   өөлд                                                       торгууд

 

        урианхай эхнэр                                                   урианхай эрэгтэй

   

          захчин эмэгтэй                                   захчин эмэгтэйн өвлийн хувцас

     

             үзэмчин                                             халх хувцас

зуны дээл

 

 

  

Өвөөгийн маань  зурсан зураг болгонд монгол ардын хувцасны хээ угалзны утга, өнгөний учир, тэдгээрийг урласан арга хийц гайхалтай нарийн, тод томруун дүрслэгдсэн байдаг нь зөвхөн урлагийн хосгүй бүтээл төдийгүй монгол түмний түүх, соёл, угсаатан зүйн судлалын үнэт судлагдахуун болдог билээ.

Миний аав Ядамсүрэнгийн Үржнээ

Эмээгийн хийж өгсөн малгай дээлийг нь өмсөөд Улаанбаатар хотын гудамжаар тамхиа татаад л алхдагсан. Дээлнийхээ энгэрт чихэртэй явбал замд таарсан хүүхдүүдэд гаргаж өгнө. Ихэнх цагаа 2 дахь гэр болох урландаа өнгөрөөнө. Манай аав их дуугай хүн л дээ, хэр баргийн юман дээр дуугарахгүй, ном их уншина, уншаагүй ном бараг үгүй. Маш олон концертны хувцасны загвар зурж тайзан дээр амилуулж байсан. Найрамдал зусланд, хүүхдийн паркд гээл том ханан дээр олон ч хүүхдийн зураг зурсан, олон ч марк, календарны зураг зурсан, хүн бүхний мэдэх зайсан толгойн загварыг хийгээд, доторх мозайкийг хийсэн гээд л зөндөө олон сайхан бүтээл хийсэн хүн дээ. Аавын  маань хүсэж мөрөөддөг байсан зүйл нь өөрийн бие даасан үзэсгэлэнг гаргах юмсан, олон жил бүтээсэн концертны дуучдын, бүжигчидийн хувцасны тоглолт хийх юмсан гэж их ярьдаг байж билээ. Ааваасаа өвлөж авсан мэргэжлээрээ би бие даасан тоглолт хийж аавынхаа хүсэл мөрөөдлийг жаахан ч гэсэн биелүүлсэн болов уу гэж боддог. Аавын маань бүтээлүүд өөрт нь үлдэх нь ховор, үргэлж л энд тэнд томоохон бүтээлүүд байдаг болхоор яг үзэсгэлэн гаргах гэхээр хүндрэлтэй талууд байдаг байсан байх. Би өвөө ааваараа бахархдаг, тэднийхээ ажил үйлийг үргэлжлүүлэх хувьтай төрсөндөө баярладаг.

Гадаад явдлын яамнд байдаг чулуун шигтгэмэл

 

Зайсан толгой  чулуун шигтгэмэл

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1880961/f3a/trackback

ji he

2009.06.30 18:27:17
*.32.157.35

taalagdlaa
oshoo ih heregtei medeelel oruulj baigaarai
emoticon

muugii

2011.09.20 20:36:45
*.158.125.2

"This is a secret article."

:
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1086 accessories mgldevochka 2009-07-01 2816
1085 Тэргүүн хатагтай нар mgldevochka 2009-07-01 1578
1084 Та өөрийгээ ямар стильтэйг мэдэх үү? [2] mgldevochka 2009-07-01 1979
1083 Биеийнхээ хэлбэрт тохируулан хувцсаа сонгох [1] mgldevochka 2009-07-01 2096
1082 Монголд ганц байдаг машин микроавтобустай мөргөлдөв [1] lollipop976 2009-07-01 1964
1081 Социйн үеийн тоглоомнууд [2] mgldevochka 2009-07-01 1486
1080 Xүмүүсээ xямдxан байгаа дээр нь Xурдлаарай [3] luxoil 2009-07-01 1713
1079 СОЛОНГОС БА АНГЛИ ХЭЛ ЗААНА [1] nikes 2009-06-30 1925
» Монгол үндэстний хувцас [2] mgldevochka 2009-06-30 44219
1077 Аль нь вэ mgldevochka 2009-06-30 1627
1076 анхны сэтгэгдэл mgldevochka 2009-06-30 2485
1075 хамт тоглох хүн хайж байна [1] asassa 2009-06-30 1478
1074 "Эмоушн" хамтлагийнхан эх оронруугаа цомгоо илгээнэ lollipop976 2009-06-30 1348
1073 Хацартаа хадаас зоолгосон иргэний сэтгэл тогтворгүй байна lollipop976 2009-06-30 1253
1072 Компьютерээс шалтгаалах өвчин mgldevochka 2009-06-29 1345
1071 Єрнийн зурхай /2009.06.29-2009.7.05/ mgldevochka 2009-06-29 1548
1070 солонгос хэлний хичээл [1] soracsan 2009-06-29 1286
1069 TS.HYAMDORJ zurgaa 2009-06-29 1348
1068 BAABAR ''HULGAILAGDSAN'' BNA [2] zurgaa 2009-06-27 1966
1067 BAABARIIN ''ZAHIDAL'' zurgaa 2009-06-27 1927
1066 B.BAABAR ''CHIHER IDEHEE BOLISON ENKHBAYAR" zurgaa 2009-06-27 1927
1065 BIRD zurgaa 2009-06-27 1318
1064 R.ENKHBAT'' BAABAR MONGOLD HEREGTEI YU MONGOL BAABART HEREGTEI YU? zurgaa 2009-06-27 1812
1063 DAYAR MONGOL [4] zurgaa 2009-06-27 1433
1062 Дэлгэцийн урлагийн шүтээн “дээр хөхрөгчид заларлаа” mgldevochka 2009-06-26 1301
1061 УРЛАГИЙН ИХ НААДАМ daruuhan01 2009-06-26 10395
1060 Солонгос дахь Монгол "Bar"-ууд [2] Маралгоо 2009-06-26 2222
1059 Эзэнгүй айл" шиг ЭХ ОРОН минь(Нийтлэгч: Г. Галбадрах) Маралгоо 2009-06-26 1848
1058 Солонгос ба Монгол сэтгэгдэл [1] Munkh-munkh 2009-06-25 1839
1057 МОНГОЛ ЁСОНД ДУУГҮЙ БАЙХЫГ & Диломат ёсонд дуугүй байхыг.. [3] Munkh-munkh 2009-06-25 2067
1056 Хятадын агуу их амбицаас Австрали эмээж байна Munkh-munkh 2009-06-24 2093
1055 Хүн ухаан хүрч итгэж чадаж байгаа бүхэндээ хүрдэг Маралгоо 2009-06-24 1112
1054 4.000.000 төгрөгийг 10 сарын дотор олж болно [1] Маралгоо 2009-06-24 1583
1053 Солонгос залуус Монгол бүсгүйг хүчирхийлжээ [2] 1932 2009-06-24 1755
1052 Ванга хүн төрөлхтний түүхийг 2008-3797 он хүртэл зөгнөжээ [8] mgldevochka 2009-06-23 3681
1051 АЯЛАЛ САЙХАН БОЛЛОО. [1] daruuhan01 2009-06-23 4152
1050 Хэл сурахад авьяас хэрэггүй Маралгоо 2009-06-23 1550
1049 Louis Vuitton түүх Маралгоо 2009-06-23 2271
1048 1941 оны энэ өдөр [2] Munkh-munkh 2009-06-22 1506
1047 Өнөөдрийг хайрла. mgldevochka 2009-06-22 1231
1046 ӨӨДРӨГ ЯВАХ 25 ЗАРЧИМ [3] mgldevochka 2009-06-22 2120
1045 МАШ НУУЦ зөвхөн монголчуудад [3] Munkh-munkh 2009-06-22 2237
1044 Данзанравжаа. Ичиг,ичиг [4] mgldevochka 2009-06-21 9093
1043 Ноён хутагтын сургаалаас [3] mgldevochka 2009-06-21 1526
1042 хэддүгээр сард төрснөөр нь хүнийг шинжихүй [1] MUZZ 2009-06-21 2003
배너신청
자생병원

배너신청