Бичлэгийн тоо 5,522

Би Монголоороо гоёдог
Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн юм

 

Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо гоёно
Би, хөхөөтэй зуны цэцгийн алаг шүүдрээр нь хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам шавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр харцаа гоёдог
Зээглэсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Тийм ээ, би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь үдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ашдын билгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог
Ширгэшгүй Хэрлэнгийн ус шиг бүсийг нар зөв бүслэж гоёдог
Шилрэшгүй нутгийнхаа уулсыг нас зөв түшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Алган дотор өчүүхэн чулуу ташчихаад
Ангаахай гардаг болов уу гэж томоогүй насандаа үнэмшиж
Аргал түүхдээ хүртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан шилийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулай минь гэж залбирна аа эх орон минь
Алгын чинээхэн нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна аа эх орон минь
Бөөрийн чинээхэн улс байвал сөхөрч суугаад жаргана
Бүрэн эрхэт Монгол минь байхад сүүгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хүйтэн бороонд ч дулаацна
Дулаацсан биенээс минь хийморь савсан
Савссан уурны нүцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ
Би ямар, дэлхийн чинээ бодлоо гээд газрын дайтай наслах биш
Би ямар, дээлтэй сахиус шиг явлаа гээд галын хэртэй дүрэлзэх биш дээ
Би ямар, энэрлээ энэрлээ гээд энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар, эргэлээ эргэлээ гээд ээжээсээ дахиад төрөх биш дээ
Би ямар, үнэн худлыг ялгах сүүлчийн цэгийг хатгах биш
Би ямар, үүлтэй нартай хорвоод сүүдрээ адлаж чадах биш дээ
Гэхдээ би, агтны мөртэй Монголдоо
Амгайн чинээ ойрхон явах юмсан гэж боддог юм
Амьдрахын жамтай насандаа
Амьсгалахын зайтай үнэн явах юмсан гэж хичээдэг юм
Эх орон минь
Би Монголоороо гоёдог
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Хариу
2009.06.13 12:27:11 (*.222.101.180)
lollipop976
profile
yaay laitai shvv vnen sak GvrBazar neere bas l aguu hvn shvv
Хариу
2009.06.14 13:29:11 (*.159.5.54)
chonsaa
profile
emoticon
Хариу
2009.06.14 18:23:22 (*.158.68.50)
emuge
profile

Mongolia Pictures, Images and Photos
Дугаар
Гарчиг
Нэр
3587 ... ... д 1
mgldevochka
2009-06-17 775
3586 Хайр эндээс л эхэлдэг 1
mgldevochka
2009-06-17 1011
3585 Санаж хүлээх үрсдээ 1
Happy_3
2009-06-16 764
3584 ХАРьДАА 1
Munkh-munkh
2009-06-16 837
3583 Харимаар байна-5
Маралгоо
2009-06-16 843
3582 Хүүдээ... 1
Маралгоо
2009-06-16 820
3581 american iin shuleg k file
jonon_999
2009-06-15 44163
3580 ...Дурласаар... 2
xaliuna010
2009-06-15 1047
3579 Ээждээ үнсүүлэх дэндүү сайхан 2
mgldevochka
2009-06-15 1838
3578 ~~Харин яахыг чи минь мэд дээ....~~ 5 file
.Sarnai.
2009-06-15 5353
3577 Сарнай, сарнай л юм даа 5
Munkh-munkh
2009-06-14 2550
3576 ГУЙЯ 4
Munkh-munkh
2009-06-14 2271
3575 Oros solongos hel surtsgaay 2
jonon_999
2009-06-14 1278
3574 hi?taniltsii 1
33333
2009-06-14 838
3573 so toi gerlene 4
33333
2009-06-14 899
3572 4 мөрт 1
baby girl
2009-06-14 2185
3571 (^_~)...(^_^) 2
baby girl
2009-06-14 853
3570 (^_^)------??? 2
baby girl
2009-06-14 812
3569 Р Чойном Зарим заримдагуудад зориулж бичсэн шүлэг 2
erhet
2009-06-13 1484
3568 ene nadad maash ih taalagdjiinaaa...... 6
Маралгоо
2009-06-13 1161
3567 Хэнтийн өндөр ууланд 2
MUZZ
2009-06-12 1212
"Би Монголоороо гоёдог" Ш.Гүрбазар 3
Маралгоо
2009-06-12 17086
3565 Хүн нэг минут аз жаргалтай байхын тулд... 1
Маралгоо
2009-06-12 1255
3564 НАДАД ИТГЭЛ ХАЙРЛА ХҮМҮҮСЭЭ/мод-оо бүү устгаарай\ 1 file
үлмэдэхмаА
2009-06-11 8022
3563 Харимаар байна-4 2
Маралгоо
2009-06-11 1147
3562 Харимаар байна 3
Маралгоо
2009-06-11 989
3561 Харимаар байна 2 1
Маралгоо
2009-06-11 1113
3560 Харимаар байна 1
Маралгоо
2009-06-11 1082
3559 HOSHIN MORTUUD 2
Маралгоо
2009-06-11 6025
3558 Бүлээн - Мэдэх үү чи 4
Happy_3
2009-06-10 1046
3557 ................
Munkh-munkh
2009-06-10 808
3556 TER NEG HUND 3
chonsaa
2009-06-10 1298
3555 Er hun tanid helie 1
chonsaa
2009-06-10 1493
3554 ...гайхамшиг... 2
Munkh-munkh
2009-06-10 1381
3553 Залуу явсан би ийм л явсан юм аа Ц.Хулан 1 file
үлмэдэхмаА
2009-06-09 1353
3552 Хайр гэдэг хэзээ үнэтэй байлаа/Ц.Xулан/ 3
үлмэдэхмаА
2009-06-09 1919
3551 Өөртөө зориулсан үгс 1
xaliuna010
2009-06-09 1138
3550 Б.Лхагвасүрэн НУЛИМСТАЙ ДУРСАМЖ 1
riam
2009-06-09 3017
3549 Ээждээ үнсүүлэх дэндүү сайхан 1
riam
2009-06-09 815
3548 Ээждээ үнсүүлэх дэндүү сайхан 1
riam
2009-06-09 902
3547 Bi yagad iim .......... 1
riam
2009-06-09 869
3546 Ц.Бавуудорж-Монголын их амар амгалан 1
Happy_3
2009-06-09 2981
3545 Д.Энхболдбаатар-Анхалж харсан хамгийн үзэсгэлэнт бүсгүйдээ 1
Happy_3
2009-06-09 1745
3544 охид чамайг ингэж боддог залуу минь 3
mgldevuchika
2009-06-08 1121
3543 үнэгүй тайчигч 2
mgldevuchika
2009-06-08 1032
배너신청
자생병원

배너신청