>

  Сурагч нас минь хаана үлдэх бол...


Орон гэр шиг дассан ангийн нэгэн ширээнд үү?
Олон удаа асуугдсан самбарын цэлгэр нүүрэнд үү?
Өдөр бүхэн үүрдэг номоор дүүрэн цүнхэнд үү?
Өлөн гэдэс хонхолздог 6 цагийн хичээлд үү?
Сүүлчийн удаа жингэнэсэн хонхны уяхан дуунд уу?
Сурагч байхдаа өмссөн сурагчийн дүрэмтэй             хувцасанд уу?
Ээжийн үр шиг дотноссон анд нөхдийн сэтгэлд үү?
Эрдэмт багшийн гар дамжсан ангийн журналын          хуудсанд уу?
Багшаа гээд дуудах эгэл үгийн төгсгөлд үү?
Баяртай гээд салах тэр л нэгэн мөчид үү?
Онож алдаж байдаг улсын шалгалтын билетэнд үү?
Одоо болтол дуусаагүй миний андын үлдээмжинд үү?

profile

Хөөрхөн төрсөн царайнд чинь
Хөгжилтэй эгдүүтэй занд чинь
Хүнлэг ариун сэтгэлд чинь
Хөл алдан дурласан юм аа би!

                           http://krilleer.blogspot.com/